Ихэр цамхагийн түрээслэгч 8.2 тэрбум долларын нөхөн төлбөр авчээ
Нийтэлсэн: 2016-09-13 06:50:09
Уржигдархан дэлхий нийтээрээ алан хядагчид онгоцоор мөргөн сүйрүүлсэн ихэр цахмхагийн халдлагын ээлжит ойг уй гашуу дүүрэн дурссан. 9-р сарын 11-ны тэр өдөр Дэлхийн худалдааны төв сүйрсэн. Тэгвэл халдлага болохоос ердөө хагас сарын өмнөхөн Ларри Сильвэрстайн гэдэг энэ бизнесмэн уг төвийг 99 жилийн хугацаатайгаар 3.2 тэрбум доллароор түрээслэн авсан байсан.

Асар том хэмжээний обьект түрээслэсний хувьд бүхий л төрлийн даатгалыг ном жухмынх нь дагуу хийлгэсэн байжээ. Эдгээр даатгалуудын дунд гэнэтийн халдлага, хорлон сүтйгэх ажиллагааг хүртэл багтаасан аж. Ихэр цамхагийг хоёр онгоцоор мөргөн сүйрүүлсэн тул хоёр тусдаа халдлага хэмээн үзэж Ларри Сильвэрстайн нь даатгалын компаниас нийтдээ 8.2 тэрбум долларын нөхөн төлбөр авсан гэдэг.
НУУЦ.мн
