С.Зориг агсаны эхнэр Б.Булган суллагджээ
Нийтэлсэн: 2016-09-13 05:16:15
.jpg)
Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татахын хамт талийгаачийн эхнэр Б.Булганыг суллажээ. 11 сарын турш ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь хорих 401-р ангид ганцаарчлан хориод байсан. Б.Булганыг өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр хорих ангиас сулласан гэх мэдээлэл байна. Мөн түүнийг хорих ангиас суллахын өмнө ямар нэг хэвлэлд ярилцлага өгөхгүй байхаар гарын үсэг зуруулсан гэх ба прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзжээ. Ийнхүү энэ аймшигт хэрэгт Э.Бат-Үүл, Б.Булган гэсэн хоёр байнгийн холбогдогчтой болжээ. Нэгийг нь татангуут нөгөө нь суллагддаг болсон. Б.Булганы хувьд сонгууль бүрийн өмнө хоригдоод сонгуулийн дараа суллагддаг нь бүр жишиг болжээ.
NUUTS.mn
