ТӨРИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ Т.ДОРЖДЭРЭМИЙГ БАРИВЧИЛСАН УУ
Нийтэлсэн: 2016-09-12 00:15:07
Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг өнгөрсөн баасан гарагт хууль хяналтын байгууллагаас саатуулсан тухай мэдээлэл таржээ.Эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Т.Дорждэрэмийг баривчилсан байна.Түүнийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан хээл хахуул авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамж гаргасан байна. Орлогч захирлын хэрэгт тус банкны ажилтнууд ч холбогдсон байх магадлалтай гэнэ.
НУУЦ.мн
