Нууц мэдээллийн уурхай

Б.Батзориг нохойн хөшөөний “ачаар” гэмт хэрэг, хүүхдийн эндэгдэл буурсан гэх судалгаагаа харуулсан бол…

Нийтэлсэн: 2016-09-11 08:34:53

Тэгсэн бол бүр супер болох байлаа. Баянзүрхийн нохойн хөшөөг 280-хан сая төгрөгөөр барьсаныг нь, нохой хөшөө бариад хүүхдийн эндэгдэл, гэмт хэрэг буурсанд нь хүртэл итгэхэд бэлэн байсан юм. Даан ч үзүүлсэнгүй. Байгаагаас Батзориг бас нэг том хар нохойн хөшөө л үлдэх шив дээ…МАН-ын ард олноо цэнгүүлэх ээлжит гарааг Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, өдгөө УИХ-ын гишүүн Б.Батзориг үргэлжлүүллээ. Тэрээр нэгэн шуу нэвтрүүлгийн үеэр ““Чулуун овооны тойрогт банхар, арслангийн хөшөө барьсан нь их учиртай. Манай Баянзүрх дүүргийн шүтээн нь цагаан арслан. Харин Баянзүрх хайрхны савдаг нь нохой. Тиймээс Нацагдорж хамбатай ярилцаж байгаад ард иргэдээ муу муухай юмнаас хамгаалах, нөгөө талаасаа хотын өнгө үзэмжинд нэмэр болох зорилгоор тэр хөшөөг барьсан.Шүтээн талаас нь харвал их чухал зүйл. Их өндөр төсвөөр барьсан гэж хүмүүс ярьдаг. Яг үнэндээ 280 сая төгрөгөөр л бүтээсэн. Тэр хөшөөг барьсны дараа судалгаа гаргаж үзсэн л дээ. Ер нь тэр хөшөө барьснаас хойш манай дүүрэгт гэмт хэрэг, хүүхдийн эндэгдэл буурсан байна лээ. Би барьсан шүтээн, хөшөөнийхөө тухай тэр бүр ярьдаггүй. Харин энэ удаа та асуусан учраас ярьчихлаа” гэв. 1930 онд төрийн түшээ хүн ингэж ярьсан бол ойлгохсон. Гэтэл 2016 онд МАН-ын 140 мянган гишүүдээс эрдэм боловсролтой, оюун мэдлэгтэй хэмээн цойлж торойн гишүүнээр нэр дэвшээд бүр сонгогдсон хүн ийм юм ярьж байгаа нь эмгэнэл аж. Үнэхээр лус савдагны хөшөө босгоод гэмт хэрэг, үхэл эндэгдэл багасгадаг бол бушуухан тойруулаад савдаг болох нохойн гөлөгнүүдийн хөшөөг хийж тахья. Үүний хамтаар дүүргийн эмнэлэг, цагдаагийн хэлтсээ цомхотгоё... Лус савдагт бүхнээ даатгадаг гишүүний үгээр ирэх дөрвөн жилд Баянзүрх дүүрэгт ийм л бүтээн байгуулалт өрнөх бололтой…

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших