Муудсан гурилыг булаацалдах үед дэлбэрч 100 хүн амиа алджээ
Нийтэлсэн: 2016-09-10 23:48:07
Ядуу улсын иргэд өрөвдмөөр шалтгаанаар амиа алддаг аж. Баруун Африкийн Бенин хэмээх дорой улсын иргэд шатааж байсан чанаргүй гурилыг булаацалдаж байхад нь давхарлаж өрсөн ууттай гурил дэлбэрч 100 орчим хүн үхэж 200 гаруй нь шархаджээ. Энэ улсын Котону хэмээх томоохон хотын хогийн цэгт энэ явдал болсон гэнэ. Гаалийнхан хилээр орж ирээд илэрсэн ихээхэн хэмжээний чанаргүй муудсан гурилыг шатааж устгаж байжээ. Гурил шатааж байна гэх мэдээлэл дорхноо тарж хотын иргэд бөөнөөрөө ирж хогийн цэг рүү нэвтрэн булаацалдсан гэнэ. Энэ үед их халуун, өндөр даралтын улмаас ууттай гурил дэлбэрчээ. Шинжээчдийн баталснаар битүү орчинд байгаа гурил өндөр даралт, халуун орчинд орохоороо дэлбэрдэг аж.

НУУЦ.мн
