Нууц мэдээллийн уурхай

Цахим хэрэглэгчдийн оруулсан даргадаа “салаавч” өгөөд ажлаасаа баатарлагаар халагдсан хөгжилтэй түүхээс…

Нийтэлсэн: 2016-09-10 00:19:04

Алдарт Reddit-ын хэрэглэгчид ажлаасаа удирдлагадаа “салаавч” өгөөд нэр төртэйгээр түүхээсээ хуваалцжээ. Сайт уншигчидынхаа дунд ажлаасаа ер бусын байдлаар гарсан, халагдсан түүхээ илгээхийг хүсэхэд нийтдээ дөрвөн мянган хэрэглэгч хандсан байна.

-Би нэгэн кинотеатрд залхмаар ажил хийдэг байлаа. Гэтэл удирдлага намайг халахгүй байсан тул нэгэн өдөр би цус сорогчийн хувцас өмсөөд ажилдаа ирсэн. Кино үзэх гэсэн хүмүүс надаас айж зугтаан ашгүй тэр өдрөө л халсан-
 
-Би хотынхоо радиод Вэйс гэдэг аймшигтай даргын удирдлага дор 19 жил ажилласан. Хамгийн сүүлд шинэ жилийн өмнө авах ёстой нэмэгдлийг маань хассанд тэсвэр тэвчээр барагдаж ажлаасаа гарахаар шийдлээ.  Шууд дарга дээрээ орон өөрийн болон хамт олныхоо бодож бухимдаж явдаг бүхнийг улаан нүүрэн дээр нь хэлээд зад хэрэлдээд бас халагдсан. Дараа нь ойролцоох телефон утасны бүхээгт орж дуу хоолойгоо өөрчлөн радио руугаа залгаж шууд нэвтрүүлэгт холбогдон дуу захиалья гэлээ.
-Би дөнгөж сая худалч хуурамч бас дарангуйлагч өөдгүй муу даргыг чөтгөр шулам руу тонилгочихоод ирлээ. Тэр мууд  «Take this Job and Shove It» \Наад ажлаа аваад арилж үз\  гэдэг дууг зориулая-
Хөтлөгч миний дууг таниагүй бас даргын өрөөнд бөөн юм болсныг мэдээгүй тул инээж хөхрөөд л шууд захиалсан дууг тавилаа. Тэгэхээр нь би
-Вэйс адгийн шаар минь энэ дууг чамд зориулж байгаа юм шүү гэж утсаар чанга гэгч нь хашгирсан. Манай хот том биш тул энэ явдал бөөн сенсааци дэгдээж билээ.
 
 
-Манай босс намайг дорд үздэг, мэндлэхэд дуугардаггүй, уулзая гэхэд хүлээж авахгүй байсаар ажлаасаа халагдах өргөдөл дээр минь гарын үсэг зурахгүй удаан явуулсан. Тэгэхээр би ажил тарсны дараа өрөөнд нь ороод ширээн дээр бэлхүүсний бүжиг бүжиглэж байгаагаа бичээд бичлэгийг нь өргөдлийн хамт цахимаар явуулчихсан. Маргааш нь л намайг халсан.
 
-Би нэгэн том супермаркетед ажиллаж байлаа. Удирдлагатайгаа таарахгүй байсан юм. Нэгэн удаа бас муудалцаад шууд гарахаар шийдсэн. Дэлгүүрийн чанга яригчийг шүүрч аваад л “Захирал Стив, ерөнхий менежер Бэн, дэлгүүрийн ажилтнууд болон эрхэм худалдан авагчидаа соносхтун, би энэ тэнэг ажлаас гарлаа” хэмээн дэлгүүрээр нэг зарлаад гарсан даа-
 
-Манай найз Тaco Bell гэдэг түргэн хоолны газар ажилладаг байсан. Дарга нар нь маш муйхар тэнэг тул ажлаасаа гарахаар шийдээд өглөө эрт ирэн заалны шалан дээр үнэтэй кепчупаар нь “Та нар чөтгөр луу тонил, би ажлаасаа гарлаа” гэж маш томоор биччихээд яваад өгсөн-
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших