Цэцэрлэгийн хүүхдүүд 2 цаг нэгнийгээ хазаж уйлуулж байхад багш нь мэдээгүй байжээ
Нийтэлсэн: 2016-09-09 23:30:34
.jpg)
“Mommy central” фэйсбүүк группт дөнгөж сая нэгэн эмэгтэй цэцэрлэгт явдаг хоёр настай дүүг нь хазаж, гэмтээсэн талаар мэдээлжээ. Түүний дүүг бүтэн хоёр цагийн турш ангийнх нь хүүхэд хазаж, биеийн ихэнх хэсгийг гэмтээсэн зургийг дараах постын хамт нийтэлсэн байна. Тэрээр “Ээж аавуудаа. Элэг эмтэрч, зүрх зүсэгдэж байна. 2 настай дүүг минь ангийх нь 3 настай хүүхэд бүтэн 2 цаг гаруй хазаж, зодож ийм болгосон байна. Эрэгтэй хүүхдийг боожгойг нь хүртэл хазсан байна шүү дээ. Гэр бүлийн хүмүүжил, цэцэрлэгийн багшийн хариуцлага, хараа хяналт хаана байна аа. Үр хүүхдээ цэцэрлэгт эрэмдэг болгох гэж өгнө гэж үү. Хэлэх үг ч олдохгүй байна. Үр хүүхдүүдээ анхаарч ядаж хүүхэд хаздаггүй, зоддоггүй болгож цэцэрлэгт өгөөч ээ” хэмээжээ.

