Нууц мэдээллийн уурхай

Ерөнхий Консул Э.Мөнх-Очир сайн хөөцөлдсөний ачаар хот эрүүл мэндийн 9 төвтэй болох нь…

Нийтэлсэн: 2016-09-09 09:20:41

Өнгөрсөн зун манайд төрийн ажил бараг зогсолтын байдалд байсан гэхэд болно. Ихэнхи төрийн албан хаагчид амралт чөлөө авч аль нэг нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд гүйсэн нь нууц биш юм. Үлдсэн нь харсан харзнасан байдалтай байлаа. Харин энэ үед гадаадыхныг за гэсэн дээр нь улсдаа хэрэгтэй гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх тал дээр Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын хамт олон сайн ажиллажээ. Ямааны махыг халуун үе дээр нь амлалтыг чулуу болгосны ачаар нийслэл хотод иж бүрэн эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй эрүүл мэндийн 9 төв болон маш чухал шаардлагатай байгаа диализын төв байгуулагдах асуудал амжилттай шийдэгдэх эцсийн шатандаа оржээ. Ерөнхий консул Э. Мөнх-Очирын зуучлалаар өнгөрсөн 4-р сарын сүүлээр Истанбул хотын Засаг дарга Кадир Толбашын Улаанбаатар хотод хоёр өдрийн албан айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Туркын талаас 9 эрүүл мэндийн төв болон диализийн төвийг иж бүрнээр нь бэлэглэх асуудал яригдсан.  Монголын талаас гаргах ганц зүйл нь газар байсан агаад энэ асуудлыг хотын удирдлага нааштай шийдвэрлэхээр болсоноор нийслэлчүүдийн эмнэлгийн үйлчилгээ авах хүртээмж нэмэгдэх сайн мэдээ сонсогдож байна. Ялангуяа диализийн төв байгуулагдах болсон нь бүр ч сайн мэдээ юм. Ерөнхий Консул Э.Мөнх-Очирын зүгээс нийслэлчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг онож олж харан Туркын талд зөв ойлголт өгч чадсан байна.

Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрлийн улмаас эрүүл мэндийн салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй тодорхой болсон энэ цаг үед бүр энэ нь бүр ч нүдээ олсон ажил болжээ. Манайхан олон ч гадаадын тусламж дэмжлэгийг араас нь идэвхитэй сайн  хөөцөлдөөгүйн улмаас алдаж байсан. Харин энэ удаад Истанбул хот дахь Ерөнхий Консулын хамт олны идэвхитэй  ажиллагааны ачаар Истанбул хотын удирдлагаас нийслэлд өгөх том хэмжээний бэлэглэлийн ажил түргэн шуурхайн дээр хоосон яриа бололгүйгээр амжилттай бүтлээ. Энэ мэт ажил хэрэгч үйл ажиллагаа цаашид ч үргэлжилэх аж.

 

НУУЦ.мн

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших