Нууц мэдээллийн уурхай

Охин насанд нь хүчиндсэн этгээдийг цагдаа болсон хойноо илрүүлэн баривчилжээ

Нийтэлсэн: 2016-09-09 05:14:32

Америкийн Техас мужид одоогоос 13 жилийн өмнө хүүхэд байхад нь хүчиндсан этгээдийг цагдаа болсон хойноо мөрдөн илрүүлж баривчилсан эмэгтэй мөрдөгч од болж байна. Daily Beast-д бичсэнээр Ханна гэх эмэгтэй цагдаагийн тухай тодорхой мэдээллийг цагдаагийнхан өгөхгүй байгаа аж. 1990-ээд оны дунд үед гэрт нь амьдарч байсан Эрлис Чайсон гэдэг энэ эр Ханнаг найман настайгаас нь эхлэн 12 хүртэл нь олонтоо хүчирхийлжээ.

Тухайн үед 30 настай байсан эрийн бага насны хүүхэд хүчирхийлсэн нь нотлогдоогүй тул насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татахыг завдсан гэх зүйл ангиар шоронд оржээ. Тэр цагаас хойш Ханна өөрийг нь хүчирхийлж сэтгэл санааны болон бие махбодийн асар их хохирол эмгэг учруулсан хүний тухай ахиж сонсоогүй гэнэ. Гэсэн ч олон жил үргэлжилсэн аймшигт хүчирхийлэл охинд маш хортой үл мөр үлдээсэн байлаа. Тэрээр өсвөр насандаа охидын эмчийн хяналтанд явдаг, байнга сэтгэлзүйн туслалцаа авдаг байжээ. Ханна зохих ёсны ял шийтгэлээ хүлээгээгүй завшсан Эрлисийг олох л гэж цагдаагийн мэргэжил сонгосон гэнэ. Ажилдаа орсон хойноо туршлагатай мөрдөгч Брэд Бондын туслалцаатайгаар хүчирхийлэгчийн оршин суугаа хаягийг тогтоож чаджээ. Дараа нь өөрөө санаачилга гарган Эрлистэй хувийн шугмаар уулзах санал тавьсан аж. Уулзалтанд очихдоо нууц дуу хураагуур болон гар буугаа авч явжээ. Тэдний яриа 90 минут үргэлжилсэн агаад энэ хооронд Эрлис Ханнаг багад нь давтан үйлдлээр хүчирхийлж байснаа зургаан удаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр өнгөрснийг дурсахдаа өөрийгөө зөвтгөж Ханнаг буруутгаж байсан гэнэ. 

 -Чи л өөрөө намайг өдөж хоргоодог байсан. Намайг буйдан дээр нүцгэн хэвтэж байхад чи ширтээд л байдаг байсан-
 
Харин Ханна өнгөрсөн аймшигт явдалд бяцхан охин байсан өөрийг нь буруутгах хэрэггүй гэж эсэргүүцжээ. Эрлис хариуд нь эр хүн болж төрснөөс болж ийм хэрэг өдүүлсэн гэжээ.
 
-Эхнэргүй, найз хүүхэнгүй ид дунд насны эр хүнд ямар хэцүү байдгийг чи мэдэх үү… мэдэхгүй ч дээ…шодой нь зүгээр байлгадаггүй юм, хэрвээ чи шодойтой болж төрсөн бол үүний зовлонг ойлгох л байсан-
 
Ханна нууцаар хийсэн бичлэгээ хүчирхийлэгч Эрлисийн эсрэг нотлох баримт болгон ашиглажээ. Бяцхан охиныг дөрвөн жилийн турш хүчирхийлсэн түүнийг шүүх хурал өнгөрсөн 8-р сарын 26-нд болсон агаад уг бичлэгийг сонсгожээ. Шүүгч болон тангарагтнууд өдгөө 47 настай Эрлисийг бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноосон байна.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших