Нууц мэдээллийн уурхай

АН: Нэр дэвшигчдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна

Нийтэлсэн: 2016-09-08 06:15:28

Ардчилсан намын Онцгой комиссын хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг, Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, нийслэлийн Багахангай дүүргийн  АН-ын гишүүн, нэр дэвшигч Б.Анхбаяр нар мэдээлэл хийлээ. Онцгой комиссын хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг “2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааны хуулийн хугацаа дууссан ч хууль зөрчсөн үйлдлүүд их гарсан байна. Орон нутгийн сонгуульд 14300 орчим нэр дэвшигч байгаа. Есөн аймагт Ардчилсан намын 100 орчим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Улс төрийн нэг хүчний үйл ажиллагааг дэмжсэн, эрх баригч намын нэр дэвшигчээс татгалзсан тогтоол нэг ч гараагүй байна. Гэтэл төрийн сонгуулийг удирдан зохион байгуулж явдаг төрийн албан хаагчид хэрээс хэтэрсэн үйлдлүүд ихээр гаргадаг болжээ. Тухайлбал, нэр дэвшигчдийн гарын үсгийн хэв буруу, бичиг баримт дутуу гэх үл ялиг зүйлээр шалтагласан, хууль зүйн үндэслэлгүй, улс төрийн нэг хүчний талыг баримталсан байна. Архангай аймгийн Өлзийт сумын Ардчилсан намаас нэр дэвшсэн 21 хүнийг тэр чигт хассан байна. Өгийнуур, Жаргалант сумаас тус, тус нэг нэр дэвшигч, Өмнөговь аймгийн ханхонгор сумын 21 нэр дэвшигчийг бүгдийг нь хассан байна. Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 17 нэр дэвшигч, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын, Дорноговь аймгийн Даланжаргалант сумын хоёр нэр дэвшигчийг хассан байна. Нийт Ардчилсан намын 100 орчим нэр дэвшигчийг бүртгээгүй байна. Энэ нь тэдний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэг улс төрийн хүчин оролцож байгаа юм шиг битгий хандаач, улс төрийн соёлтой байгаач гэж хэлмээр байна. Орон нутгийн сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж, үндсэн хуулиа дээдэлж ажиллахыг эрх баригч намаас шаардаж байна” гэлээ. Мөн УИХ-ын болон аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулиар “царцааны нүүдэл”-ийг сонгогчдын шилжих хөдөлгөөнийг сонгуулийн дүнд нөлөөлөх байдлаар зохион байгуулсан байна гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Ингэхдээ Монгол Улсын иргэн аль нэгэн газар оршин сууж санал өгөх эрх нь нээлттэй байгаа учраас та бүхнийг хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэсэн ҮХЦ-ийн гишүүний дүгнэлт гарсан. Хууль тогтоомжийг зөрчөөд, төрийн эрх мэдлийг авахыг тулд ажилчид болон ах дүү нараа өөр хаяг руу шилжүүлж санал өгүүлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс дараагийн шат болон ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар энэ гомдлыг хэлэлцүүлнэ. Нэг хаяг дээр 40,50-иараа оршин сууж сонгууль өгдөг маргаан явж байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллагад хандсан байгаа гэлээ.

-НЭГ ХҮНИЙ ШАЛТГААНААР БҮХ НЭР ДЭВШИГДИЙГ ХАСАЖ БОЛОХГҮЙ-
 Нийслэлийн Багахангай дүүргийн  АН-ын гишүүн, нэр дэвшигч Б.Анхбаяр “Багахангай дүүрэг 3500 оршин суугчтай, нийт төлөөлөгч 17 байдаг. Манай намаас 17 нэр дэвшигч дүүргийн сонгуулийн хороонд бичиг баримтаа өгсөн ч бүгдийг нь бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Яагаад татгалзсан тогтоол гаргасан бэ гээд асуухаар хоёр үндэслэл хэлсэн. Нэгдүгээрт 17 төлөөлөгчийн нэг нь гарын үсэг зураагүй гэдэг шалтгаанаар, хоёрдугаарт дүүргийн намын хурлын тогтоолыг хүлээж аваагүй гэдэг үндэслэлээр хассан. Бид бичиг баримтаа өгөхдөө намын тогтоолоо хүлээлгэж өгсөн. Гэтэл энэ мэт шалтгаанаас болоод бүгдийг нь бүртгэхээс татгалзаад байна” гэлээ.
-КОММУНИСТ ДЭГЛЭМҮҮД ЭРГЭЭД ТОГТОЖ БАЙГАА ЮМ БАЙНА-
Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан “нэр дэвшигчдийг олноор нь хассан үйлдэл нь цэг, таслал байхгүй байна гэсэн шалтгаан, байсан тогтоолыг өөрсдөө устгачихаад тогтоолоо өгөөгүй байна гэж байна. Ямар ч нам улс төрийн сонгуульд орохдоо тогтоол шийдвэрээ гаргадаг. Ийм улайм цайм үйлдэл хийж эрх барьж байгаа намдаа гавьяа байгуулах гэсэн сум, дүүргийн сонгуулийн хорооныхон олон байна. Коммунист дэглэмийн үед нэг намаас нэг хүн нэр дэвшээд тэр хүнийхээ төлөө 100 хувь саналаа өгдөг байсан тогтолцоо руу Багахангай дүүрэг, Өвөрхангайн Хужирт, Архангайн Өлзийт, Өмнөговийн Ханхонгор гээд сумууд шилжиж байна. Тэнд коммунист дэглэмүүд эргээд тогтож байгаа юм байна. Харамсалтай байна. Бид Захиргааны хэргийн шүүх Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байна. Орон нутгийн сонгуулийг хуулийн дагуу явуулах хүртэл нь бид хандах газар нь хандана” гэлээ.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших