Путины хамгаалалтанд ажилласан цагдаа ичмээр өдрийн хоолныхоо бичлэгийг цахимаар цацаад халагджээ \бичлэг, өрөвдмөөр\
Нийтэлсэн: 2016-09-06 08:50:31
Оросын ерөнхийлөгч Путины удирдан хийлгэсэн Дорнын эдийн засгийн форум Владивосток хотноо болж Азийн олон орны төрийн тэргүүн уригдсан. Энэ үеэр өндөр дээд арга хэмжээний хамгаалалтанд ажилласан хотын цагдаагийн ажилтан өдрийн хоолонд нь өгсөн өрөвдмөөр хоолны бичлэгийг цахимаар цацаад “албаны нууц задалсан” гэх үндэслэлээр тэр дороо ажлаасаа халагджээ. Өгсөн хоол нь үнэхээр өрөвдмөөр бас ичмээр эд байжээ. Алгы чинээ бульчик, хүүхдийн 250 граммын жүүс, нэг өндөг, улаан лооль\ядаж байхад тал шүү\, өргөст хэмхний хэрчим, хоёр нарийхнаас нарийхан хоёр зүсэм талх, хоёр паштет төдий гэнэ. Гэхдээ энэ нь цагдаагийн офицерийн норм гэнэ. Офицердоо ийм юм чулуудаж байхад жирийн цагдаадаа юу өгсөн нь ойлгомжтой. Гэтэл хотын цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ өглөөний 06 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажилласан гэнэ. Үүнийг төр нь цагдаагийн ажилтнаа хүнээс дорд нохой гахай мэт үзэж ирсэний нотолгоо хэмээн цагдаагийн офицерууд гомдолложээ. vl.ru-д бичсэнээр Уссурск хотын цагдаагийн офицер уг бичлэгийг оруулсныг дотоод мөрдлөгөөр тогтоож ажлаас нь халжээ.
НУУЦ.мн
