Нууц мэдээллийн уурхай

Путинаас томилолт авсан Оросын тэрбумтан Алишер Усманов Узбекстаны ерөнхийлөгчөөр очино

Нийтэлсэн: 2016-09-03 00:35:16

Дундад Азийн энэ улсын төрийн тэргүүн Ислам Каримов олимпод оролцсон багаа хүлээн авсан дайллага дээр архи хэтрүүлэн уугаад бие нь гэнэт муудаж бурхан болсон. Энэ тухай хамгийн түрүүнд мэдээлсэн Reuters агентлаг дараагийн ерөнхийлөгчийг сонгох талаар сонирхолтой нийтлэл гаргажээ. Үндсэн хуулийн дагуу өдгөө төрийн тэргүүний эрхийг парламентын дарга Нигматилла Юддашев эдэлж байгаа. Гэхдээ түүний засгийн эрхийг авах боломж тэгтэй тэнцэнэ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Рустам Иноятов хамаагүй найдлагатай нэгэн. Талийгаачийн эртний анд тэрээр зөвлөлийн шугмаар улс төр, төр захиргаа болон бизнесийн хүрээнд өөрийн сүлжээ нөлөөллөө тогтоож чадсан. Гэхдээ нас сүүдэр нь 70 гарсан тул бас л хасагдах шатны хүн гэнэ. Өөр  нэгэн боломжтой нэр дэвшигч нь шадар сайд Рустам Азизов юм. Узбекийн элит давхаргаас гаралтайн дээр түүнийг америкчууд дэмжиж байгаа нь нэг том давуу тал гэнэ.  Гэхдээ энэ нь Оросд таалагдадгүй тул эргээд сул тал нь болсон. Ерөнхий сайд Шавкат Мирзяев нь талийгаач ерөнхийлөгчийн эхнэрд их нөлөөтэй, гэр бүлийх нь найз байжээ. Өдгөө 59 настай тэрээр Самаркандын фракцид харьяалагддаг. Өмнө нь Каримовыг зүрхний өвчтэй болсоныг олон нийтэд зарлаад засгийн эрхэнд санаархаж байна хэмээн буруутгагдсан. Түүний зээ охин нь Оросын тэрбумтан узбек гаралт Алишер Усмановын ач хүү Бабуртай гэрлэсэн ч удалгүй хүргэн нь машины ослоор амиа алдсан.

Ач хүүгээ өөрийнхөө залгамжлагч хэмээн бэлдэж байсан тэрбумтан дургалд нь зориулан Ташкентэд том  мечет бариулсан. Оросууд өөрийн тэрбумтны Узбекийн улстөрийн элит давхаргын хүчирхэг гэр бүлтэй тогтоосон худ ургийн холбоогоор дамжуулан Мирзяевыг дэмжих нь тодорхой болжээ. Үндсэндээ Путин Усманов хоёр л шинэ ерөнхийлөгч хэн болохыг шийдэх аж. Энэ нь Путины улстөрийн нөлөө шахалт, Усмановын мөнгө гэсэн үг юм. Одоогоор хэрвээ өөрийн хүнийг нь засгийн эрхэнд гаргавал төрсөн нутагтаа асар их хөрөнгө оруулалт хийнэ гэж тэрбумтан хоёрдугаар сувгаар дамжуулан мэдээлэл тараасан гэнэ. Өөрөө хөрөнгө оруулахаас гадна Оросоос ч мөнгө татаж чадах аж. Түүнээс гадна Оросд ажиллаж амьдардаг узбекчуудын нөлөө холбоог ашиглаж байна. Узбекийн хоёр сая гаруй иргэн Оросд ажилладаг нь хуучны стан гэгддэг улсуудаас хамгийн олон тоотой нь юм. Тэд жилд асар их мөнгийг эх орон луугаа шилжүүлдэг. Хэрвээ Кремлийн талын хүн төрийн тэргүүн болбол узбекчуудыг Оросд ажиллаж амьдрах болон зорчиход хөнгөн хялбар болно гэсэн хүлээлт үүсээд байна.  Өдгөө оросууд шахалтаа улам чангатган Алишер Усмановыг ерөнхийлөгч болгохоор зүтгүүлж эхэлжээ.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших