Хэн ч суудал тавьж өгөөгүйд гомдсон жирэмсэн эмэгтэй метроны вагоныг саатуулжээ \бичлэг\
Нийтэлсэн: 2016-09-02 11:59:24
Монголын дасгалжуулагчдын алдарт нүцгэн эсэргүүцлээс хойш дэлхий дахинд эсэргүүцэл дургүйцлээ зоримог ширүүн илэрхийлдэг болсон байна. Beijing Youth Daily-д мэдээлснээр Бээжингийн метроны 10-р замын хөдөлгөөнийг жирэмсэн эмэгтэй 10 гаруй минут саатуулсан хэрэг гарчээ. Түүнийг метроны вагонд ороход нэг ч хүн суудал тавьж өгсөнгүй гэнэ. Бүгчим халуунд тавгүйцсэний дээр бие давхар тэрээр хүмүүсд гомдож эсэргүүцлээ тэмцлийн хурц хэлбэрийг ашиглан илэрхийлсэн байна. Жирэмсэн эмэгтэй вагоны шат болон тавцанд хөлөө унжуулан сууж хөдөлгөөнийг саатуулжээ. Метроны ажилтнууд ирж хөдөлгөөн саатуулж байгааг нь анхааруулсан ч “би энэ вагоныг явуулахгүй, жирэмсэн надад суудал тавиад өгөх хүн алга” хэмээн уурсжээ. Зорчигчид түүнээс болж ажлаасаа хоцорлоо хэмээн бүгд дургүйцсэн байна. Нэг зорчигч “чи жирэмсэн гээд метроны хөдөлгөөн саатуулж байгаа бол төрсөнийхөө дараа Тянь-Ан-Миний талбайн орох гарцыг хаагаарай” гэж тавласан гэнэ.
НУУЦ.мн
