Хүүгээ хөнөөхийн тулд хамгаалалтын бүсийг нь зүүлгүй 120км\ц хурдалж осол хийжээ
Нийтэлсэн: 2016-09-02 11:21:44
.jpg)
Америкийн Колорадо мужийн 29 настай Натан Вейтцил (Nathan Weitzel) нь хамгийн харгис бас өөдгүй эцгийн нэг биз. Тэрээр ердөө 2 нас 5 сартай бяцхан хүү Иссайгаа хөнөөхийн тулд хамгаалалтын бүсийг нь зүүлгүйгээр 120 км\ц хурдалж машины араас мөргөн осол хийжээ. Харин өөрөө хамгаалалтын бүсээ зүүсэн байжээ.
.jpg)
Тэрээр хорон санаагаа өнгөрсөн сарын 21-нд хэрэгжүүлсэн агаад өдгөө мөрдөн байцаалтаар хэргээ бүрэн хүлээсэн байна. Натан нь эхнэрээсээ салсан агаад шүүх хүүг нь ээжийнх нь асаргаанд үлдээжээ. Харин аав нь амралтын өдрүүдээр авах эрхтэй байсан гэнэ.
.jpg)
Хэдий тийм ч өөдгүй эцэг бяцхан хүүг амьдралд нь дараа саад болж байна хэмээн үзэж эцсийн эцэст салахаар шийдсэн аж. Хэрэг үйлдэхээсээ өмнө хар тамхи хэрэглэсэн гэнэ. Аймшигт ослоор аав нь бараг гэмтээгүй бол хөөрхий хүүгийн бөгсөн бие маш хүнд бэртэж аарцаг нь бараг үйрсэн гэнэ.
.jpg)
Эмч нар ахин хөл дээрээ босох найдваргүй гэсэн тул насан туршдаа суунги болох нь тодорхой болжээ. Хүүгийн эх нь экс нөхөрдөө хамгийн хатуу ял оноохыг шаардаж байна.
