“Визардконстракшин”-ынхан улсын байцаагчийн дүгнэлтийг зассан хуурамч баримт үйлдээд баригджээ
Нийтэлсэн: 2016-09-02 00:09:59
Монголд хууран мэхлэх залилах явдал хавгайрсан. Өдгөө Ганц худагт хоригдож байгаа сэжигтнүүдийн ихэнхи нь хулгай, залилангийнхан байна. Бүр том компаниуд хүртэл төрийн албаны баримт бичгийг хуурамчаар үйлддэг болжээ. “Визардконстракшн” компанид инженерээр ажиллаж байсан Ө.Б нь Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан компанийхаа барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний санлын хуудас зэрэгт “Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна”гэснийг “гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна” гэж өөрчилж хурлын тэмдэглэлд бичигдсэн Ж.Мөнх-Эрдэнэ, М.Дунгармаа нарын гарын үсгийг хуурамчаар үйлджээ. Энэхүү хураамч баримтандаа “Үндэсний төв архив, хуулбар үнэн” гэсэн тэмдэгний дардас зэргийг компьютер, техник ашиглан бас л хуурамчаар хийж дараад нотлох баримт хэмээн бүр шүүхэд гаргаад өгчихсөн бөх зүрхтэн байжээ. Тухайн үед барилгын гадна пасадыг “Уургийн хонгор” компаниар гүйцэтгүүлсэн гэнэ. Гэтэл чанаргүй хийсэн агаад захирал Баттогтох нь утсаа таслаад алга болсон гэж буруугаа бусдад чихжээ. Ингээд хоёр компани бие биенээ шүүхэд өгсөн аж. Энэ үед сэргэлэн менежер барилга хүлээж авсан барилга хүлээж авах комиссын гишүүний хэлсэн өгүүлбэрийг компанидаа ашигтайгаар хасаж “янзалжээ”. Чухам яагаад “хөөсөнцөрийн нягт” гэдгийг хоёрхон үгийг хассан нь сонирхолтой . Энэ тухайд “Уургийн хонгор” компанийхан “… 2014 оноос Визардконстранкшин компаний Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12 давхар барилгын гадна пасадын ажлыг авч гүйцэтгэсэн. Гэрээний дагуу үлдэгдэл 62 сая төгрөгөө авах гэтэл өгөхгүй танай компани ажлаа чанаргүй хийсэн, өвөл хийсэн гэх шалтгаанаар акт тавина гэж хэлсэн бид шүүхэд хандсан. Визардконстранкшин ч мөн сөрөг нэхэмжлэл гаргаж манай компаниас 174 сая төгрөг нэхсэн. Ингэхдээ шүүхэд хуурамч нотлох баримтыг гаргаж өгсөн. Манайх уг барилгын гадна пасадны хөсөнцөрийг Визардконстракшн компаниас өөрөөс нь авч ажлыг нь хийсэн” гэжээ. Ийнхүү хоёрхон үгийг л хассаны учир тайлагджээ. Харин ажилтнууд нь ийм баримт үйлдэж байсныг захирал Цогоо нь мэдсэн эсэх нь сонирхолтой.
НУУЦ.мн
