Оросууд онгоцны тийзээ үхүүлэхгүйн тулд бэртсэн нөхрөө ууланд хаяад буужээ
Нийтэлсэн: 2016-09-01 11:58:09
Оросууд тулаанд шархадсан нөхрөө хаядаггүй гэсэн нь худлаа болж таарчээ. Красноярск мужийн онцгой байдлын алба ууланд хамт аялсан нөхөддөө хаягдсан хөл нь гэмтсэн 30 настай залууг хоёр өдрийн дараа олж аварсан болохоо зарлажээ. Москвагаас ирсэн хэсэг аялагчид нэгдэн нутгийн Ергаки байгалийн цогцолборт газрын ууланд аялжээ. Гэтэл өнөөх эрийн хөл гэмтсэн агаад сүүлдээ явж чадахаа больжээ. Харин хамт явсан унаган москвачууд нь онгоцноосоо хоцрох нь хэмээн шуугилдсаар түүнийг ууланд хаяад буужээ. Буухдаа энэ тухайгаа орон нутгийн онцгой албанд ч мэдэгдээгүй гэнэ. Хамт явсан хүмүүс нь Москвад ирсэний дараа хүүгээ ууланд ганцаараа хаягдсан болохыг мэдсэн ээж нь онцгой албанд хандсанаар бөглүү ууланд хоёр хоносон залууг хайн олж аварчээ. Болсон явдал олон нийтийг ихэд цочроожээ. Оросын цахим сүлжээнд бичсэнээр Москвагийнхан хамгийн хүн муутай ханилгаагүй хүмүүс гэнэ.
НУУЦ.мн
