Эрэн сурвалжлагдаж байгаа бүсгүй өөрийнх нь гоё зургийг тавихыг цагдаагаас хүсжээ
Нийтэлсэн: 2016-09-01 10:43:14
Эмэгтэй хүн ямар ч нөхцөлд гоо сайхнаа тэргүүнд тавьдаг гэдгийг баталсан явдал Австралид гарчээ. 7 News Sydney суваг мэдээлснээр шоронгоос оргоод эрэн сурвалжлагдаж байгаа залуу бүсгүй өөрийнх нь муухай зургийг цацсанд цагдаа нарт болон хэвлэлийнхэнд тун их гомдсон гэнэ. 18 настай Эми Шарп гэдэг энэ бүсгүй өнгөрсөн сарын 19-нд шоронгоос оргожээ. Түүнийг оргосон даруйд нь цагдаа нар эрэн сурвалжилж байгаа болохыг орон даяар зарлаж бүх хэвлэл мэдээллээр энэ зургийг нь тараасан гэнэ.

Харин өдгөө болтол баригдаагүй яваа Эми зурган дээрх төрх гадаад байдал хувцаснаасаа тун их ичиж бас муухай зургийг нь ашиглалаа гэмээн цахим сүлжээгээр гомдол мэдүүлжээ.

Оронд нь шоронгоос оргоод царай зүсээ янзлаад авахуулсан энэ зургийг нь тараахыг цагдаа нараас хүссэн байна.

НУУЦ.мн
