Нууц мэдээллийн уурхай

Жүдогийн холбоо “Жэнко” Х.Баттулгыг Улсын баатард тодорхойллоо

Нийтэлсэн: 2016-08-29 01:16:51

Энэ сарын 27-ны өдөр Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөө. Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна. Хурлын эхэнд МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням "Рио-2016" олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулсан. Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгдлээ. Үүнд, Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатар, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвоогийн Балжинням/2011-2016 оны хооронд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллан олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн хоёр аварга, нэг мөнгө, 3 хүрэл медальтнуудыг төрүүлжээ./, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа /Монголын эмэгтэй жүдочдоос анхлан олимпийн мөнгөн медаль хүртсэн. Мөн ДАШТ-ий хүрэл, World Masters тэмцээний гурав, "Их дуулга", Гран При ангилалын тэмцээний 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай. Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/ нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор боллоо. Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од /Эмэгтэй жүдочдоос анхлан ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн/ болон Чиёондоржийн Базарсүрэн /пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ нарыг гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулга /ДАШТ-ий анхны хүрэл медальт/ болон "Москва-1980" олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор болжээ.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших