Нууц мэдээллийн уурхай

Үйлдвэрийн эзэнд гээсэн түрүүвчийг нь буцааж өгөөд ажилтай, байртай болжээ

Нийтэлсэн: 2016-08-27 15:35:59

Тайландын Бангкок хотын 45 настай тэнэмэл эр Воралопа шударга зангийнхаа хүчинд амьдралаа эрс өөрчилж чадсан тухай Metro.co.uk-д  мэдээлжээ. Халаасандаа ердөө 9 бат буюу 25 цэнттэй тэрээр хотын алдартай Хермэс худалдааны төвийн дэргэдэх метроны орох хаалганы үүдэнд хэвтэж байгаад нэгэн залуу түрүүвчээ унагахыг харжээ.

Очиж аваад хартал эзэн нь олны дунд алга болжээ. Түрүүвчинд олон тооны зээлийн картнаас гадна 20 мянган бат буюу 600 орчим доллар байсан гэнэ. Тэнэмэл эр мөнгийг хараад өөртөө авахын оронд ойролцоох цагдаагийн хэсэгт очиж бүртгүүлэн түрүүвчийг өгсөн байна. Гээгдсэн түрүүвчийн эзэн нь Нити Понгкриангос гэдэг 30 настай үйлдвэрийн эзэн эр байжээ.

Тэрээр “Цагдаагаас ярьж хаясан түрүүвчийг маань олсон гэхэд итгэж ч чадаагүй. Мөн ямар хүн авчирч өгсөнийг нь мэдээд бүр гайхсан. Хэрвээ би түүний оронд байсан бол мөнгийг өөртөө авах байсан байх” гэжээ. Баян залуу тэнэмэл эр 2000 батын шагнал өгөхөд тэрээр татгалзжээ. Шударга занг нь биширсэн үйлдвэрийн эзэн Воралопаг ажилд авахаар шийдсэнээр тэнэмэл эрийн амьдрал агшин зуур өөрчлөгдсөн гэнэ.

Өдгөө тэрээр сарын 11 мянган бат буюу 320 орчим долларын цалинтай ажил хийж байна.

Мөн үйлдвэрийн захиргаа нь түүнийг орон байраар хангажээ.

Бүр хамт ажилладаг залуухан бүсгүйтэй дотноссон гэнэ.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших