Нийслэлд хүн амины аймшигт хэрэг гарлаа
Нийтэлсэн: 2016-08-25 00:43:17
Өчигдөр буюу наймдугаар сарын 24-ны өглөө нийслэлд нэгэн ноцтой хүн амины хэрэг гарсан байна. Тодруулбал, Тодруулбал, Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр, 11-р хорооллын ... тоот есөн давхар орон сууцны гаднах цахилгаан дамжуулах хаалттай станцын үүдэнд 30 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэйгөөр нас баржээ.Талийгаач нас барахаасаа өмнө нэлээдгүй цус алдсан бөгөөд цусанд будагдчихсан байсаныг оршин суугчид хэлж байна. Цусаа урсган бараг 300 гаруй метр явж гаднах цахилгаан дамжуулах хаалттай станцын буланд хүрсэн байдалтай байжээ. Харамсалтай нь түргэн тусламж ирэх үед нас барсан байна. Цагдаагийн байгууллага тухайн хэргийг шалгаж байна.
NUUTS.mn
