Нууц мэдээллийн уурхай

МАН нийгмийн ядуу хэсэг руу чиглэсэн таналт хийж байна

Нийтэлсэн: 2016-08-24 00:56:17

Эдийн засгийн байдал хүндэрсэн тул төсөвд ихээхэн таналт хасалт хийх төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн барилааэ. Эдгээр хасалтуудын дийлэнх нь нийгмийн дунд ядуу хэсэг рүү чиглэсэн байна. “Баячуудаас” зөвхөн төрийн өндөр албан хаагчид болон шүүгч нарын цалинг хасах гэнэ. Нийт 256 өндөр дээд албан тушаал хашдаг сайд дарга нарын цалинг 30 хувь хасаж 557 сая төгрөг хэмнэхээр төлөвлөжээ. Мөн 519 шүүгчийн цалинг бууруулахаар болжээ. Сайд дарга нар цалингаа тоодоггүй. Тэдний цалинг хаслаа гээд анзаарах ч үгүй. Харин хүүхдийг мөнгийг хасвал энэ нь тухайн гэр бүлийн төсөвд том цохилт болно. Засгийн газрын энэхүү хасалтаар дундаж орлоготой иргэд нь ядуу, ядуу нь нэн ядуу хэсэг рүү шилжих бодит аюул дагуулж байна МАН-ын Засгийн газар доорхи хасалт таналтыг хийхээр болжээ.

-Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагчдад зургаа биш гурван сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгодог байхаар тусгажээ.

-Өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно. Харин  үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж.
 
-УИХ-аас 2015 онд батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийг 2016 онд хэрэгжүүлэхэд зориулж нийт 10.6 тэрбум төгрөгийн зардал батлагдсан билээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1,263 хүүхэд харагч бүртгэгдэж, 6,175 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдсан ба төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 746.1 сая 25 төгрөг зарцуулагдсан байна. Үүнийг харгалзан үзээд уг үйлчилгээнд батлагдсан зардлыг 4,906.2 сая төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэн зохих өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгахаар болсон байна. Цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулахаар болжээ.
 
-Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70,200 төгрөг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулжээ. Ингэснээр 2016 онд 11,7 тэрбум төгрөг, цаашид жил бүр 33,7 тэрбум төгрөгийн зардал буурахаар тооцжээ.
 
-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсооно. 2016 онд 9,6 тэрбум төгрөгөөр, цаашид жил бүр 19,8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцов.
 
-Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болно.
 
-Төсвийн боломжтой уялдуулан 2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй.
 
-Малчдыг тэтгэврийн орлогын баталгаагаар хангах үүднээс тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Хэрэв энэ заалт батлагдвал 2018 оноос хэрэгжиж эхлэх юм.
 
-Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог. Энэхүү журамд өөрчлөлт оруулан 1-12 сарын цалингын дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших