Нууц мэдээллийн уурхай

С.Эрдэнэ гишүүний экс туслах мөнгөө өгч байхад “Тоса” төвийн захирлын найз нь нууцаар бичлэг хийн баримтжуулжээ

Нийтэлсэн: 2016-08-24 00:10:08

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.С нь “Эль Хаус” компаний сауны зөвшөөрлийг олгох нэрээр “Тоса” төвийн захирлаар дамжуулан хахууль авсан хэрэгт холбогдсон тухай манай сайт мэдээлсэн. Компаний захирал “Тоса”-гийн захирлын ахад “…хавар саун массажны газарт биеэ үнэлэгч нар байрлуулсан цагдаа нар шалгаад бөөн асуудал болсон тул саун массажны асуудлыг хөөцөлдөх ямар ч нүүр байхгүй та хөөцөлдөөд өгөөч” гэж гуйжээ. Ингээд дүүдээ хандсан. Харин Үйлдвэр үйлчилгээний  хэлтсийн дарга нь захирал О-тэй дотно байсан гэж мэдүүлсэн. Харин дотно байсан хүнийх нь найз түүний авсан мөнгөө буцаан өгч байгаа бичлэгийг нууцаар хийсэн гэнэ. Энэ тухай О-гийн найз Л.Б нь “…Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга руу мөнгөө авмаар байна гээд яриад байсан…үдээс хойш мөнгөө ав гэсэн…өмнө нь Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхад нь сауны зөвшөөрөл гаргуулахаар 1.5 сая төгрөг өгсөн гэж өмнө нь надад ярьж байсан юм. Бид хоёртой хамт 10 жилийн ангийн найз өндөр Бямбаа гэх залуу явсан…Баянгол дүүргийн ЗДТГ-ын 5-р давхарт очиход 500 мянган төгрөг өгөөд  үлдэгдэл мөнгийг баярын дараа өгье гэсэн…би тоолж авсан. Энэ үед Бямбаа гар утсан дээрээ мөнгө өгч байх үеийн бичлэг хийсэн гэж байсан” гэжээ. Харин ангийн найз нь “…би ямар хүн байдаг юм яагаад хүнээс мөнгө авчаад янз бүрийн ааш авир гаргадаг хүн юм бэ хамт очъё гээд Баянгол дүүрэг рүү хамт явсан юм. Тэгэхэд О-гийн найз нэг эмэгтэй хамт явсан. Баянгол дүүргийн 5-р давхрын хонгилд 50 орчим насны эмэгтэй гарч ирээд мөнгө өгөөд тоолоорой гэсэн…. Тэгэхээр нь өөрийнхөө гар утсан дээр тухайн болсон зүйлийн талаар бичлэг хийгээд найздаа  хэрэг болох байх гээд өгсөн” гэжээ.  Уг нь “Эль Хаус” компаний захирал хоёр саяыг өгсөн боловч цаанаа 1.2 сая болж хасагдаж очжээ. Сауныг нь түрээслэдэг Отгонцэцэг Болорцэцэг нар уг мөнгийг нь аваачиж өгсөн гэнэ. Хахуулийн мөнгө өгсөн, зуучилсан хүмүүс эхэндээ хэргээ хүлээхгүй байсан боловч сүүлдээ баримтаар нотлогдоход Өршөөлийн хуульд хамрагдах зорилгоор гэм буруугаа хүлээсэн гэнэ. Мөн зарим нь АТГ-д сайн дураараа мэдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгджээ. 

NUUTS.mn

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших