Нууц мэдээллийн уурхай

Г.Мандахнаран яалтгүй ч үгүй ялагдсаныг хүлээн зөвшөөрье…

Нийтэлсэн: 2016-08-23 01:45:06

Риогийн Олимпод хүч үзсэн манай бөхчүүд бидний “итгэлийг” биелүүлсэнгүй. Үнэндээ тэд дэлхийн хүчтэнгүүдтэй гар зөрүүлэх оноо авах бүр ялах хэмжээнд хүрээгүй байсныг Олимп харууллаа. Ийнхүү өмнөх хэдэн жилд тал талаас нь булсан магтаал сайшаалын хөөс ийнхүү хагарлаа. Одоо бөхчүүдийнхээ үнэн түвшин хэмжээг дуугай хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дэлхий болон Азийн дунд зэргийн хэмжээний тэмцээнд түрүүлдэг бөхчүүдээ бид хэт дөвийлгөжээ. Гэтэл бусад улс орнууд тэдгээр тэмцээнүүдийг тоохгүй Олимп болон ДАШТ-нд л анхаарал тавьж тамирчдаа бэлдэж байна. Харин манайд нөгөө хэдэн “хөгшчүүд” л явсаар бас өмөөрүүлсээр…Н.Түвшинбаярыг ялагдахад энэ хүн хийдгээ хийсэн гэх юм. Тэгвэл Олимп хийдгээ хийсэн хүний очиж нэр тахлах газар юм уу…Манай бөхчүүд дасгалжуулагчид хөнгөн сугалаа дагах барилдаанаас өөр зүйлд найдахаа больжээ. Хэрвээ ялагдвал маш их харамсан гашуудаж байгаа дүр үзүүлэн өрөвдүүлэх тактик барьдаг. Эсвэл шүүгчид буруу өгдөг. Узбекстаны бөх өөрийн улсын  шүүгчийн туслалцаагүйгээр дүрмийн дагуу тэртэй тэргүй ялсан.

“… If there are less than 30 seconds remaining in a Freestyle bout and the refereeing body agrees unanimously that one of the wrestlers is passive, they may issue 1 point for fleeing-the-hold. Should this point determine the winner of the match, the other wrestler may request a challenge …” буюу Дэлхийн Бөхийн Холбооны дүрмийн 33-р заалтын дагуу “барилдаан дуусахаас 30 секунд дотор өрсөлдөгч бөхдөө барьц өгөхгүй зугтаж идэвхигүй барилдвал шүүгчдийн бүрэлдэхүүн санал нэгтэйгээр 1 оноогоор торгох” гэсэн заалтын дагуу торгуульж нэг оноо алдан ялагдсан. Харин бид учраагаасаа улайн цайм зугтан дэвжээ тойрч гүйж байгаа бөхөөсөө, ариун гэдэг дэвжээн дээрээ дэлхий нийтийн нүдний өмнө нүцгэлсэн дасгалжуулагчдаас ичээд энэ шуугианаа зогсоох хэрэгтэй.

 

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших