Монголын дасгалжуулагчдын эсэргүүцэл Риогийн дэвжээг доргиолоо
Нийтэлсэн: 2016-08-22 00:59:35
Чөлөөт бөхийн 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Узбекстаны бөхтэй барилдсан Г.Мандахнаран ялагдсан. Харин манай дасгалжуулагчид үүнийг эсэргүүцэн дэвжээг нураах шахсан нь дэлхий даяар цацагджээ. Энэ барилдаан нь хамгийн их маргаантай барилдааны нэгт тооцогдож байна.