Нууц мэдээллийн уурхай

Суунги бүсгүй хурмынхаа үеэр хөл дээрээ нэг цаг зогсох гэж бүтэн жил дасгал хийжээ

Нийтэлсэн: 2016-08-19 02:53:50

17 насандаа авсан нурууны хүнд бэртлийн улмаас бүсэлхийнээс доошоо мэдээ алдсан Жэки Гончар бүсгүй энэ жил 25 насандаа нөхөрт гарчээ.

Хүнд бэртлийн улмаас суунги болсон тэрээр хуримынхаа алтан мөч болох бөгж солилцох болон нөхөртэйгөө бүжих эхний бүжгийн үеэр заавал хөл дээрээ зогсоно гэсэн хатуу зорилгоор бүтэн жил бэлтгээд амжилтанд хүрч цугласан олныг гайхуулсан тухай  The Atlanta Journal-Constitution мэдээлсэн байна. Бэртэл авч саажсан түүнийг эмч нар хөл дээрээ босох ямар ч найдлагагүй гэж мэдэгдсэн. Ийнхүү софтболоор хичээллэдэг спортлог охин насан туршдаа тэргэнцэрд хадагсан эмэгтэй болох гуниг хувь заяатай тулжээ. Гэсэн өдгөө найман жилийн турш тэрээр хөл дээрээ босох ганц итгэлээр бэлтгэл хийсээр иржээ. Бэртэл авснаасаа хойш хоёр жилийн дараа гэхэд 30 минут зогсож чаддаг болсон гэнэ. Улмаар энэ хугацаагаа уртасгасаар байжээ. Жэки ирээдүйн нөхөр Эддитэйгээ танилцах сайтаар дамжуулан танилцжээ. Залуус бие биедээ дурлан гэрлэхэд суунги сүйт бүсгүй хөл дээрээ босон бөгж солилцох болон анхны бүжгийг хийнэ гэж нөхөрдөө амласан гэнэ. Сүүийн нэг жилд нь бүр ч эрчимтэй дасгал сургууль хийжээ. Жэкийг хурмын зааланд тэргэнцэртэй ирэхэд хэн ч гайхсангүй.

Харин хөл дээрээ босон ахлах үед бүгд мэл гайхсан байна.

Хуримын ёслол нийт таван цаг үргэлжилэхээс эхний нэг цагт нь л хөл дээрээ босно гэж төлөвлөсөн ч бүтэн нэг цагаар ахиулж олны гайхшрал бишрэлийг төрүүлснээс гадна нөхрөө ч уйлуулаад авчээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших