Э.Амарбат: С.Зоригийн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татсан
Нийтэлсэн: 2016-08-17 07:39:46
Улсын прокурорын туслах, хэлтсийн дарга Э.Амарбат Б.Булганы хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Энэ хэрэг нь нууцын зэрэгтэй учраас үүнээс илүү мэдээлэл өгөхгүй” гэсэн юм. Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулантүүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж эхэлснээс хойш есөн сар гаруйн хугацаа өнгөрөөд буй. Тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчилан хорьж байгаа аж. Мөн түүнийг тагнуулын ажилтнууд байцааж эхэлжээ.
НУУЦ.мн
