Нууц мэдээллийн уурхай

Х.Баттулга, А.Гансүх нарт эрүүгийн хуулийн 263.2 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна

Нийтэлсэн: 2016-08-17 07:37:17

Улсын  ерөнхий прокурорын газраас нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад эрүүгийн хуулийн 263.2 буюу төрийн албан тушаалтан албаны эрх буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар хэрэг үүсгэн АТГ-ын газрын мөрдөн шалгал хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа талаар дуулгав. Түүний хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлсэн бөгөөд "Рио-2016" зуны олимпийн наадамд Монголын жүдогийн баг тамирчдыг ахлан явахаар болсонтой нь холбогдуулж хилийн хоригийг нь түр цуцалсан аж. Түүнийг эх орондоо эргэж ирэх үед нь хэргийг үргэлжлүүлэн шалгах юм байна. Мөн УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүхэд Х.Баттулгын нэгэн адилаар 263.2 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд А.Гансүхийн хилээр гарах эрхийг нь мөн адил түдгэлзүүлээд байгаа  гэнэ. А.Гансүхийг өнгөрөгч зургаадугаар сарын сүүлээр Монгол Улсаас оргон зайлсан гэх мэдээлэл цацагдаж, интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ талаар Прокурорын байгууллага, "Тухайн үед  А.Гансүх нь албан ажлын томилолттой байсан учир хилийн хоригийг нь түр цуцалж, хил зорчуулсан нь үнэн. Одоогоор сэжигтэн А.Гансүх нь эх орондоо байгаа. Түүний хилийн хоригийг түдгэлзүүлсэн хэвээр байгаа. Харин цагдан хорьсон зүйл байхгүй" гэв.

 

НУУЦ.мн

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших