Нууц мэдээллийн уурхай

ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар ажилтнаа “чи үүнийхээ горыг амсанаа” хэмээн зоригтойгоор заналхийлжээ

Нийтэлсэн: 2016-08-17 03:13:27

Зоригт дарга хэлсэндээ ч хүрч баатар хүн шиг “горыг” нь амсуулж ажлаас нь халсан байна. Энэхүү доор өгүүлэх явдлаас үзэхэд орон нутагт төрийн мэргэшсэн чадварлаг ажилтнуудын “үнэлгээ” буурч түүний оронд өөрт л үнэнч байвал хэн ч байсан ажилтай үлддэг цаг ирсэнийг харуулж байна. Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар нь суудлаасаа хэд унасаныг тоолох аргагүй. Суудал нь эзэндээ халгаатай, суунгуут нь бусгаад булгиад унагачихдаг болсон. Ардын намаас ИТХ-ын зоригт дарга болон алдарт “Уулаа” хэмээн Ц.Мөнхтөрийн нанчилдаан дорондчуудыг хэсэгтээ л уйдаагаагүй. Хоёр дарга ээлжилэн “төр барьж” мөн ээлжилэн ИТХ-дээ цэвэрлэгээ явуулсан. Түүний нэг нь энэ явдал гэнэ. ИТХ-ын ажилтан М.Ц нь төрд 20 гаруй жил ажилласан албан хаагч аж. Сүүлийн хоёр жилд түүнийг зоригт дарга хоёр ч халаад авчээ. Тэрээр болсон явдлын тухай “…энэ оны 3-р сард хууль бусаар халсан. Оны өмнөхөн халах захирамж өгсөнөө өөрөө буцаагаад авсан. Р.Зоригтбаатар нь анхнаасаа л намайг ажлаас халах шалтаг хайгаад байсан бөгөөд энэ үйлдэл 3 жил гаруй хугацаанд үргэлжлэн давтагдсан нь ажлын байрны хүнддарамт, оюун санааны хүчирхийлэл болж байв. Миний бие халагдах захирамжаа аваад уулзахад чамтай яриа дууссан, тэр шүүхдээ хандаад сонгуулийн дараа ажилдаа ор одоо гар гэж хэлсэн. Би хариуд нь “та бүүр ч цагаандаа гарчээ Төрийн албанд ингэж хувийн байдлаар хандаж болохгүй, би төрийн жинхэнэ албан хаагч хүн. хүнээр ингэж тоглож болохгүй шүү. Та өөрийн хууль бусаар авсан хэдэн хүүхдүүдээ тэжээж чадахгүй миний цалинг булааж өгч байгаа юм уу” гэхэд Р.Зоригтбаатар дарга “өөр яах юм гэсэн” гэжээ. Зоригт дарга гауй ФМ-ын хөтлөгч нэртэй хэдэн залуусыг ажилд авсан агаад цаадуул нь нүдний шил зүүгээд ширэн цүнх бариад явдаг гэнэ. Гэтэл халсан хүн нь тэр жаалуудын дэргэд төрд 20 гаруй жил ажиллсан туршлагатай албан хаагч аж. Төрийн албан хаагчдыг мэргэжил чадвараар нь бус өөртөө үнэнч эсэхээр үнэлэж байгаа энэ дарга албан тушаалаа алдах нь гэж айсар их айсных биз. М.Ц нь Зоригт Ууулаа хоёрын “нанчилдаанд” огт оролцоогүй бужигнаан болж байхад ажлын байрандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ ганцаараа биелүүлэн сууж байжээ. Ганц “гайтай” хэрэг үйлдчихсэн нь 2015 оны 9-р сард ИТХ-ын ээлжит хуралдааны материалыг тараахад албаны бүх ажилтнууд түүний дотор Зоригтбаатар даргын залуус хүртэл хаяад зугтаасан байснаас болжээ. Нэгэнт ажил дээрээ гарцаараа үлдсэн тул хурлын материалыг хууийн дагуу ИТХ-ын төлөөлөгч нарт тараах ажлыг гүйцэтгэх болж. Зоригт даргадаа үнэнч ажилтнууд албаны машиныг өгөөгүй тул арга буюу олдсон унаагаар нь буюу П.Мөнхтөрын машиныг хэрэглэсэн гэнэ. Үүнийг нь мэдсэн Р.Зоригтбаатар дарга “чи миний эсрэг ажиллалаа” хэмээн загнаж “чи энэ ажлынхаа горыг амсанаа” хэмээн утсаар заналхийлжээ. Тухайн үед яахаас ч буцахаа болтлоо улайрсан даргын заналхийллээс айсан тэрээр болсон явдлыг аймгийн цагдаад тэмдэглүүлсэн аж. М.Ц нь 2004 оноос эхлэн Хурлын дарга Б.Өлзийбаян, Ц.Шинэбаяр, Н.Хүрэлбаатар болон ажлын албаны дарга Б.Энхээгийн удирдлагад ажиллаж иржээ. Гэхдээ  Р.Зоригтбаатарын үеийнх шиг ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтыг үзээгүй гэнэ. Түүнийг зоригт дарга 2013-2014 онуудад ажлын хоёр өдөрт багтаан Бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулах ажлыг нэг өдрийн хугацаатай аймгийн хэмжээнд “Архигүй амьдрал” аяны нээлтийг зохион байгуул, нэг шөнийн дотор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ном хэвлүүл, сумдад ганцаараа ажилла гэх мэт давагдашгүй хэцүү үүрэг даалгавар байнга өгдөг байжээ. Мөн төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлийг гурван жил дараалан олгоогүй агаад учрыг асуухад чамд өгөх албагүй гэсэн гэнэ. 

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших