Нууц мэдээллийн уурхай

“Голомт”-ын эдийн засагч 17 хүнээс 74 удаагийн үйлдлээр 1.4 тэрбум төгрөг залилжээ-2

Нийтэлсэн: 2016-08-16 00:18:14

Тус банкны Өмнөговь аймаг дахь салбарт эдийн засагчаар ажиллаж байсан Б.Ууганбаярын энэ хэрэгт салбарын ажилтнууд нь хүртэл оролцжээ. Зээлийн эдийн засагч Б.О нь бэр эгч С-ийнхаа мөнгийг эргэлдүүлэн хүүний ашиг авч байсан гэнэ. Тэрээр энэ тухайгаа “...бэр эгч С надтай уулзахаар ажил дээр ирсэн. Удалгүй Ууганбаяр араас нь орж ирээд нөгөө тендерээ ярьж 7 хоногийнхугацаатай мөнгө зээлээч гэсэн. Бэр эгч найдвартай биз гэж лавлаад \/IР өрөө рүү С эгч орж 60 сая төгрөгийг данснаасаа бэлнээр гаргаж өгсөн. ...29 саяыг данснаас Ууганбаярт цувруулж гаргаж өгөөд хүүнд нь 1.3 саяыг нь бэлнээр нь авсан.дараа нь 29 саяаа нэхэхэд 30 сая төгрөг данс руу шилжүүлсэн. Ууганбаяртай анх харьцаж эхэлснээс хойш С эгч 70 сая төгрөгнөөсөө 43.2 хүү авсан. Би өмнө нь зээлж байсан мөнгөнөөсөө 6.3 саяын хүү авсан гэхээр нийт 49.5 саяын хүү авсан байна…” гэжээ. Оны сүүлээр болдог эх үүсвэр төвлөрүүлэх асуудал хэлэлцсэн захирал, зээлийн эдийн засагч, ахлах ажилтнуудын хурал дээр  Б.Ууганбаяр нь би нэг том хүнтэй танилцсан, барилгын тендер авах гэж байгаа тэр нь бүтэх юм бол банкиндаа байршуулах боломжтой гэсэн утгатай зүйл ярьсан гэнэ. Тэр том хүнийг Батдорж гэх агаад сүүлдээ ах нар гэж ярьдаг болжээ. Үүнд нь итгэсэн салбарынхан нь  тэр нь бүтчихвэл төлөвлөгөөгөө давуулан биелүүлчихнэ гэсэн хөөрхийлөлтэй зүйл ярьдаг байжээ. Тэр “том хүн” нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багт 42 айлын орон сууц барьсан барилгын компаний захирал Д.Б гэгч байжээ. Б.Ууганбаяр түүний эхнэрээс 94 сая төгрөг авчихсан гэнэ. “Том хүн” нь “…тухайн үед Ууганбаяр надтай уулзаад миний мөнгө саатаад байна. та ороод уулзаад өгөөч гэж үг зааж өгсний дагуу би тэгж хэлсэн юм. Ах нар гэж хэнийг хэлээд байгааг мэдэхгүй” гэж мэдүүлсэн байна. Б.Ууганбаяртай хамт ажилладаг Б.О-ээс гадна  үйл ажиллагааны ахлах ажилтан В.А нь бас л 35 сая төгрөгөө өгөөд алджээ. Тэрээр “…тухайн үед ээлжийн амралтаа авсан харилцааны менежер залгаад 30 хэдэн сая төгрөг яаралтай хэрэг болоод байна ганц хоёр цагийн дараа банкнаас аваад өгчихнө гэж хэлсэн. Би ахынхаа 35 сая төгрөгийг ирсэн дансаар нь шилжүүлсэн. Дансны дугаар нь Ганцэцэгийн данс байсан. Хэдэн цаг өнгөрсний дараа залгасан чинь утас дуудаад авахгүй байгаад байсан… удалгүй холбогдохоо больсон.  Гайхан хүлээж байгаад Ууганбаяртай сүрхий байдаг Оюунсүрэн эгчид учраа хэлтэл  цаадах чинь сая над руу яриад уйлаад байсан, очоод мэдээд хэлье гэж хэлсэн. Цагийн дараа ажил дээр ирээд за ёстой баларсан байна. Ууганбаяр чинь олон хүнд өглөгтэй, нөгөө хүмүүс нь цагдаад аваачаад өгчихөж, мөнгө төгрөгний дүн нь ямар аймаар гэж санана, юун чиний мөнгө олдох гэсэн…би хашаа байшингаа зарж ахынхаа мөнгийг өгсөн” гэжээ.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших