Сангийн сайдын мэдээллийг Блүүмберг ингэж дамжуулжээ
Манай Сангийн сайдын гоомой мэдэгдэл гадаадад сөрөг уур амьсгал тараасаар байна. Улс орны мөнгө санхүүг хариуцсан сайдын мэдэгдэл нь гарах үр дүнгээ тооцсон хариуцлагатай байх учиртай. Гэсэн ч улстөр болон эдийн засгийн үр дагаврыг нь огтхон ч харгалзаж үзэлгүйгээр хийсэн Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэл нь давхар хор уршиг дагуулжээ. Дэлхийн бизнесийн ертөнцийн голлох мэдээллийн суваг Блүүмбэрг Монголын Сангийн сайдын мэдэгдлээс хоёр зүйлийг онцлон дамжуулжээ. Нэгд энэ улс санхүүгийн сүйрлийн ирмэгт ирсэн мөн эрх баригчидад нь хямралыг туулах ямар ч төлөвлөгөө байхгүй байна хэмээн онцолжээ. Ийнхүү муу дээрээ муухай муухай дээрээ улцан гэгч болж байна.
НУУЦ.мн