Өвөрмонголд бэлчээр булаацалдсан том мөргөлдөөн гарлаа
Нийтэлсэн: 2016-08-13 07:03:20

Өмнөд Монголын Хянган аймагт бэлчээр булаацалдсан монголчуудын хооронд томоохон мөргөлдөөн гарч олон хүн бэртэж гэмтсэн тухай Хонгконгийн цахим сүлжээнд мэдээлэгдэж байна. Хянган аймгийн Өвөрбулаг сумын оторчдыг бэлчээрт нь орлоо хэмээн зодож хөөн малыг нь машинаар дайрч монгол бусаар авирлажээ. Хятадын Засгийн газрын шийдвэрээр өмнөдмонголчуудад малын бэлчээрийг нь хувьчилж бүр хашаалж өгсөн. Үүний улмаас монголчуудын хооронд элдэв зөрчил маргаан гарах нь ихсэж хятадууд үүнийг нь ихээхэн өөгшүүлэн яс хаясаар байна.


НУУЦ.мн
