Олимп эхлээд арваад хонож байхад дэлхий нийтийг гайхшруулж цочирдуулсан үйл явдлууд шил шилээ даран гарсаар байна.
Усанд сэлэлтийнхэн бохир усанд уралдлаа- Олимп эхлэхээс өмнө Бразилийн нэрт эрүүл ахуйч Даниеаль Беккер бараг ихэнхи усан сан хог хаягдал, шатахуун түлшний гаралтай хорт шингэнээр бохирлогдсон гэдгийг анхааруулж иржээ. Өдгөө усанд сэлэлтийхний хувьд байдал тун хүнд байна. “Бразильчууд бид энэ бохир усандаа дасаад дархлаатай болчихсон. Харин гадаадын тамирчид элдэв төрлийн өвчин авах их эрсдэлтэй” хэмээн эрүүл ахуйч анхааруулсан.
Цэнгэлдэхийн дарга түлхүүрээ хаяжээ- Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр Швед-Өмнөд Африкийн багийн тоглолт цагтаа эхэлсэнгүй. Учир нь тоглолт болох Маракана цэнгэлдэхийн дарга түлхүүрээ гээчихсэн байжээ. Ингээд хамгаалалтынхан тасдагчаар хаалгыг онгойлгосон.
Австралийн баг Олимпийн тосгонд байрлахаас татгалзжээ- “Хана таазнаас ус нэвчдэг, зарим өрөө нь маш өмхий үнэртэй, ус гэрэл байнга тасардаг тул бидэнд хувиарлаж өггсөн байранд байрлалгүй хажуугийн зочид буудал руу орсон” хэмээн энэ улсын багийн ахлагч Китти Чаллер мэдэгджээ.
Цагдаагийнхан Шинэ Зеландын тамирчныг барьцаалжээ – Шинэ Зеландын багийн тамирчныг бичиг баримтгүй жолоо барьсан хэмээн цагдаа нар саатуулжээ. Торгууль нэрээр түүнийг албадан данснаас нь 600 доллар гаргуулснаас гадна ахин ийм хэмжээний мөнгө өгөхгүй бол баривчлана хэмээн сүрдүүлж явуулахгүй байжээ.
Хэвлэлийн төвийн барилга хараалд өржээ- Олимпийг сурвалжилах хэвлэлийнхэн ажиллах барилгыг нутгийн индианчуудын оршуулгын газрыг тэгшилэн барьжээ. Одоо ч гэсэн индиан бөө нар хэвлэлийн төвийн дэргэд ирж хараал хийж байгаа гэнэ.
Агаарын бохирдол - Өдгөө Рио-де-Женейрод агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна.
Трансжендерүүдийн халдлага – Бразили нь трансуудын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Хотын захад мэдээ бэлдэж байсан Австралийн 10-р сувгийн сэтгүүлчдийн багийг бүлэг трансууд дээрэмдэх гэжээ. Сэтгүүлчид байдгаараа орилж хашгирсны ачаар цагдаа нар хурдан ирсэн ч трансууд зугтахдаа тэднийг хэд сайн цохиод авсан гэнэ.
Германы завчин хорт нянгаар халдварлалаа – Эрик Хайль гэдэг завьчин хэсгийн уралдааны үеэр далайн уснаас MRSA гэдэг нянгийн халдвар авчээ. Бүх бие нь битүү эрээн цоохор болсон түүнийг яаралтай нутаг буцаасан байна.
Хамгаалалтын албадад мөнгийг нь төлж чадсангүй – Бразилийн Хууль зүйн яам Олимп эхлэхээс өмнө бүх хамгаалалтын албадын төлбөрийг бүрэн барагдуулна гэсэн амлалтаа биелүүлж чадсангүй. Хамгаалалтын албад 3400 хүнийг цомхотгохоос өөр аргагүйд хүрчээ.
Вандалуудын халдлага үргэлжилсээр- Олимпийг эсэргүүцэгчид одоо ч гэсэн тэмцээн уралдаан явагдах цогцолбор байрнуудад халдаж гэмтээсээр байна. Вандалуудын учруулсан гэмтлийг яаралтай засахын тулд зохион байгуулагчид нэмж 650 сантехникч цахилгаанчдыг хөлсөлжээ.
Олимпийн бамбарыг хамгаалж байсан ягуарыг буудан алжээ – Олимпийн бамбарын гүйлтэнд оролцуулж байсан ягуар гэнэт гинжнээсээ алдууран хүмүүс рүү дайрсан тул буудан алсан.
Америкийн баг усан онгоцонд байрлаж байна – Америкчууд мөн л Олимпийн тосгоноос татгалзаж багаараа Silver Cloud гэдэг том усан онгоцонд байрлаж байна.
НУУЦ.мн