Эмэгтэй хүний 150 хөхөвч, дотоож хулгайлсан 63-тай өвгөнийг баривчилжээ
Нийтэлсэн: 2016-08-12 05:07:00

Японы цагдаа нар 63 настай Фумио Такахаши гэдэг өвгөнийг хулгайн хэргээр баривчилжээ. Тэрээр 150 ширхэг эмэгтэй хүний дотуур өмд, хөхөвчийг хулгайлсан агаад гэртээ нямбайлан хадгалж байсныг нь хураан авчээ.

Гайхалтай нь бүгдээрээ хэрэглэсэн хөхөвч дотуур өмд байжээ. Өвгөн айлын хашаа, тагт руу нэвтрэн угаагаад хатаахаар өлгөсөн хөхөвч дотуур өмдийг хулгайлдаг байснаа хүлээсэн аж.

Мөн хулгайгаа үдшийн цагаар үйлддэг байжээ. Бусад хөгшид ач нартаа үлгэр уншиж өгч байхад Фумио гуай хэрэглэсэн дотуур өмд хөхөвчний ээлжит хулгайндаа гардаг байжээ.


НУУЦ.мн
