Нууц мэдээллийн уурхай

“Монголын Эйрсофт Практик буудлагын холбоо”-ны А.Мөнхбатыг буу оруулж ирэх зөвшөөрөлтэй хэмээн хуурсан гэжээ

Нийтэлсэн: 2016-08-12 04:17:49

Төрийн бус байгууллага нь төрийн байгууллагыг “чадчихсан” хэрэг гарчээ. Бүр тэр тусмаа хэн ч айж сүрдмээр Төрийн тусгай хамгаалалтын газрыг гэнэ. “Монголын Эйрсофт Практик буудлагын холбоо” болон Төрийн тусгай хамгаалалтын газар нь өнгөрсөн онд гэрээ байгуулж холбоо нь 50 сая төгрөгийн бараа нийлүүлэхээр болжээ. Тэр бараа нь 10 ширхэг эйрсофт гар буу, 10 ширхэг эйрсофт урт буу нийт 20 ширхэг эйрсофт буу, 100 багц эйрсофт үрлэн сум, 100 багц эйрсофт бууны газ гэнэ. Гэрээний дагуу төрийн байгууллага нь урьдчилгаа төлбөр болох 25 саяыг шилжүүлсэн ч одоо болтол нэг ч хийн буу гар дээрээ аваагүй аж.

Гэхдээ монгол хүний уужуу тайван ухаанаар ихэд хүлээцтай хандан холбооны ерөнхийлөгчтэй нь утсаар ярин бараагаа нэхэж иржээ. Харин өдгөө тэвчээр нь барагдсан гэнэ. Түүнээс гадна гэрээ байгуулах сонгон шалгаруулалт явагдаж байхад “Монголын Эйрсофт Практик буудлагын холбоо”-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нь хийн буу оруулж ирэх тусгай зөвшөөрөл байгаа эсэх асуултад тусгай зөвшөөрөлтэй гэж төөрөгдүүлсэн гэж мэдэгджээ. Харин холбоо нь барааг энэ оны 1-р сарын 30-нд улсын хилээр оруулж ирсэн гэж баталжээ. Гэтэл гай болж яг тэр үед Галт зэвсгийн тухай хуулинд өөрчлөлт орж галт зэвсэг, адилтгах хэрэгслэлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэнэ. Ингээд бараагаа авч чадахгүй байгаа энэ нь холбооны буруу бус бөгөөд Төрийн тусгай хмагаалалтын газрыг өөрсдөө авсангүй хэмээн буруутгаж сууна.

 

NUUTS.mn

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших