Улаан цэрэг С.К.Гитлерыг Байлдааны гавьяаны одонгоор шагнасан сонирхолтой түүхээс…
Нийтэлсэн: 2016-08-10 07:46:10
Зөвлөлийн Улаан арми германчуудад удаа дараалан бут цохиулж байсан 1941 оны 9-р сарын 9-нд Приморийн фронтын командлал улаан цэрэг Семён Константинович Гитлерыг Байлдааны гавьяаны одонгоор шагнасан тушаал гаргажээ. Шагналд тодорхойлсон тодохойлолтонд “Сумангийн пулёметын наводчигийн үүргээ чадварлаг биелүүлж галаараа нөхдийнхөө дайралтыг сайн дэмжсэн. Дайсан сөрөг дайралт хийж суман бүслэгдэхэд хэдий шархадсан ч наводчик Гитлер эцсийн сумаа дуустал баатарлагаар тулалдан 100 гаруй германыг устгасан. Эрэлхэг зориг гарган бүслэлтийг сэтлэхдээ байлдааны зэвсэгээ хаялгүй гарч ирсэн” хэмээн бичсэн байжээ. Жүүд үндэстэн Гитлер С.К нь 1922 онд тухайн үеийн Украйн АССР-ын Оринин мужийн Каменец гэдэг сууринд төржээ. Энэ мужид жүүдүүдийн том том суурин тосгон байдаг гэнэ. 1941 онд германчуудад эзлэгдэж нутгийн жүүдүүдийг хүйс тэмтрэхэд зөвхөн Гитлерийн гэр бүлийнхэн нь л амьд үлджээ. Нутгийхны ам дамжсан яриагаар германчууд Фюрертэй ижил нэртэй хүмүүсийг буудан алж зүрхлээгүй гэдэг. Харин улаан цэрэг Гитлер С.К нь 1942 оны хавар Одессыг хамгаалах тулаанд амь үрэгджээ. Дайны дараагаар Гитлерын гэр бүл хамаатнууд Израйль рүү дүрвэсэн агаад одоо ч гэсэн овгоо солилгүй яваа гэнэ.