Нууц мэдээллийн уурхай

Эндүүрлээр дүрвэгчдийн лагерьт хоригдсон хятад жуулчныг лалууд зоджээ

Нийтэлсэн: 2016-08-09 06:52:43

BBC мэдээлснээр Германы цагдаагийнхан нэгэн хятад жуулчныг дүрвэгчидтэй андуурснаар тэрээр лалынханд зодуулж дээрэлхүүлжээ. Нэрийг дурдахгүй байгаа 31 настай хятад жуулчин Штутгард хотын гудамжаар явж байгаад түрүүвчээ суйлуулжээ. Хамаг мөнгөө алдсанаа мэдээд цагдаад хандах гэтэл андуураад дүрвэгчдийн төв рүү орчихсон байсан гэнэ. Төвийн ажилтнууд хөөрхий хятадыг дүрвэгч хэмээн бүртгэж аваад баахан лалын жажинтнуудтай цуг автобусаар Дюльмени хотод байдаг дүрвэгчдийн тусгай хуаран луу явуулжээ.  Хуаранд дандаа лалынхан байсан тул хятад жуулчин хоёр өдөр зодуулж дарамтлуулсан гэнэ. Баахан лал шажинтнуудын дунд арай л өөр нэг “дүрвэгч” байгааг хуарангийн дарга ажиглажээ. “Тэрээр гадаад төрхөөрөө Ойрхи Дорнодоос ирсэн дүрвэгчидтэй огт адилгүй бөгөөд маш өрөвдөлтэй байдалтай харагдаж байсан” гэж дарга нь ярьжээ. Гай болоход өрөвдөлтэй дүрвэгч англи хэл мэддэггүй гэнэ. Гэхдээ яаж ийгээд өөрийгөө хятад хүн гэдгийг ойлгуулж чаджээ.  Хуарангийн удирдлага орчуулагч дуудсанаар сая учир нь ойлгогдож дүрвэгч болсон хятад жуулчны зовлон дуусаж суллагдсан гэнэ. Харин Германы дараа Итали, Францаар жуулчилах гэсэн төлөвлөгөө нь бүрэн нуржээ. Мөн европчуудад маш их гомдсон тул “би Европыг ийм аймаар гэж бодоогүй” хэмээн BBC-гийн сурвалжлагчид толгой сэгсрэн ярьсан байна.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших