Нууц мэдээллийн уурхай

Тэрбумтнуудын бизнесийн өрсөлдөгчөө аймшигтайгаар няц дарсан түүхээс…

Нийтэлсэн: 2016-08-08 07:57:53

Дэлхийн тэрбумтнууд, бизнесийн аваргууд нь хандив буяны үйл ажиллагаанд гардаг шигээ инээд алдсан сайхан сэтгэлт өглөгчид биш аж. Тэд хатуу ширүүн бизнесийн ертөнцөд зэрлэг араатан шиг авирлаж өрсөлдөгчидөө чононоос дутахгүйгээр урж тасдан хаядаг.

Питер Тиль vs Gawker Media
 
 
Gawker Media нь шуугиант мэдээллийг дэлгэдэгээрээ алдартай портал байсан. Хиллари Клинтоны нууц мессэж, жүжигчин Билл Косбийн бэлгийн хүчирхийлэл, хар тамхи нууцаар татдаг Торонто хотын дарга зэргийг тэд илчилсэн. 2007 онд энэ портал нь PayPal-ийг үндэслэгч Питер Тилийн тухай “Нууцхан гей Питер” гэдэг нийтлэл гаргасан. Үнэн хэрэгтээ тэрээр үнэхээр ижил хүйстэн байсан аж. Гэсэн ч түүний зүгээс ямар нэгэн хариу үйлдэл хийсэнгүй. Гэхдээ л есөн жиийн дараа буюу өнгөрсөн онд  Gawker Media дампуурлаа зарлахадж энэ байдалд хүргэсэн хүн нь өнөөх гей Питер Тиль байсан нь ил болсон. Тэрбумтан тэрээр өшөө хорслоо авахын тулд Gawker Media-тай шүүхдэлцэж байсан нэрт жүжигчин Халк Хоганыг удтал нууцаар санхүүжүүлж иржээ.
 
 
Хэрвээ тэрбумтан мөнгөөр туслаагүй Хоган хэзээ ч 140 сая доллар нэхсэн заргадаа ялахгүй байсан. Gawker Media-д жүжигчний оролцсон гэх секс бичлэг тавигдсан агаад мөнгө муутай тэрээр гүтгэсэн хэмээн нөхөн төлбөр нэхэн амжилт муутай шүүхдэж байсан. Харин 2010 оноос Хоганы идэвхи эрс сэргээд иржээ. Түүнийг нэр хүндтэй өмгөөлөгчдийн бүхэл бүтэн баг өмгөөлөх болж бас өмгөөлөн дэмжигчид ч гараад иржээ. Мөнгөгүй гээд байсан Хоган олон нийтийн болон буяны ажил зохион балиар секс үдэшлэг хийх хүн биш гэдгээ баталж эхэлжээ. Мундаг өмгөөлөгчдийн ачаар эцсийн эцэст ялж Gawker Media нэр хүндийг нь гутаан доромжилсоны нөхөн төлбөрд 140 сая доллар Хоганд төлөхөөр болсон. Тэдэнд тийм их мөнгө байгаагүй тул цагтаа алдар цуутай хүмүүсийг айлгадаг байсан портал таблоид ийнхүү дампуурлаа зарласан билээ. Ийнхүү Gawker Media нь тэрбутмны маш нууцалж явдаг нууцыг нь дэлгэсний төлөө аймшигтайгаар шийтгүүлсэн юм.
 
Ферруччо Ламборгини vs Энцо Феррари
 
 
Тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэдэг Ламборжини нь 60 жилийн өмнө ердөө хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэдэг компани байжээ. Компанийг үүсгэн байгуулагч Ферруччо Ламборгини нь спорт загварын машин ихэд сонирхдог тул тухайн үедээ хамгийн шилдэг нь гэгдэж байсан Ferrari худалдан авчээ. Техникийн өргөн мэдлэгтэй ажигч гярхай Ламборгинид тансаг загварын машины олон сул тал ил болсон гэнэ. Хэт их дуутай жолоо нь хатуу гээд өөрийн ажигласан бүхнээ сайн санаж хэлэхээр Энцо Ферраритай уулзжээ. Италийн хөдөө аж ахуйн машин механизмын гол үйлдвэрлэгчийн нэгийн хувьд өөрийг нь хүндэтгэн хүлээн авч санал зөвлөгөөг нь сонсоно гэж итгэсэн гэдэг. Гэтэл маш их эндүүрсэн байжээ. Өөрийх нь машиныг шүүмжилсэн яриа гармагц Энцо Феррари “би чам шиг муу тракторчинтой юм ярихгүй” гээд өрөөнөөсөө хөөж гаргажээ. Үхтээ гомдсон Ферруччо Ламборгини өшөө хорслоо авахаар удтал бодсоны эцэст Ferrari-тай өрсөлдөх хэмжээний спорт загварын машин үйлдвэрлэхээр эргэлт буцалтгүй шийджээ. Ийнхүү алдарт Lamborghini 350 GTV мэндэлж Энцо Феррари дайснаа өөрөө бий болгосон гэдэг.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших