Нууц мэдээллийн уурхай

50 настай эмэгтэй нууц амрагийнхаа 32-той эхнэрийг зоджээ

Нийтэлсэн: 2016-08-08 03:52:40

Ач зээгээ  эрхлүүлж байх насанд хүрсэн ахимаг эмэгтэй залуухан нууц амрагийнхаа эхнэрийг зодож гэмтэл учруулжээ. Дээд боловсролтой, санхүүч-эдийн засагч мэргэжилтэй, “Г…. Ф…. Аудит” компанид  мэргэшсэн үйлчилгээний аудитор ажилтай, Ц. А гэдэг эмэгтэй Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт К.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “…орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13-р хороо, сургуулийн 45-….тоотод оршин суух нөхөр Д-гийн гэрт хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтэр аваачиж өгөхөөр очсон боловч тэдний гэрт нь хүн байхгүй байсан. Би гадаа нь хүлээж байхад нөхөр аав ээж болон цагаан өнгийн приус 20 маркийн автомашинтай эмэгтэй болох А-тай хамт ирсэн. Машиныг нь манай нөхөр жолоодож явсан. Намайг хараад буцаад явахаар нь би машинтайгаа араас нь гүйцэж очсон. Би хүүхдийн эм тариа авч өгөөрэй гэж хэлэх үед нөхөр аваад өгчихнө гээд хэл ам хийсэн. Тэр үед А гэх эмэгтэй бууж ирээд юм ярилгүйгээр миний үсийг шууд зулгаасан, би зөрүүлээд үснээс нь  зулгаасан. Нөхөр миний хоёр гарнаас барьчихаад тавихгүй байсанд уг эмэгтэй миний хэвлий хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. Би арай гэж салаад  дүүдээ энэ хүмүүс бүгдээрээ дайраад намайг зодоод байна гэж хэлсэн. Цагдаа дуудах үед уг эмэгтэй машинаа унаад  доошоо зугтаасан юм. Тэр үед нөхөр  та яах гэж машиныхаа түлхүүрыг өгсөн юм бэ, наад эмэгтэй чинь согтуу байгаа шүү дээ гээд аавдаа уурлаж байсан. Манай нөхөр намайг хэл амаар доромжлоод  хүүхдийн дэвтрээр толгой руу цохьчихоод үүнийг цохьсон гэж юм гээд машины гупер, хаалга зэрэг эд анги руу өшиглөсөн юм. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн.  Нөхөр миний гарыг бариад тавихгүй байсан учраас тэр эмэгтэйд зодуулсан. Би Д гэх хүнтэй 2012 онд гэр бүл болоод нэг гэрт хамтран амьдарч хоёр охин төрүүлсэн юм. Бид гэрт амьдарч байгаад 2014 онд Хас банкнаас би өөрийн хашаа байшингаа барьцаалаад 10 сая төгрөг зээлсэн юм. Д миний зээлийн батлан даагчаар орсон юм. Энэ хүн надад зээл төлж байсан асуудал нэг удаа ч байхгүй, бид  одоо тусдаа амьдарч байгаа бөгөөд би энэ хүнээс хүүхдийн мөнгөө сард нэг удаа өгч байгаачээ гэж хэлдэг юм. Манай нөхөр нь А гэх эмэгтэйтэй 2015 оны зун танилцсан юм шиг байгаа юм. Дараа нь би түүнтэй модны 2-ын тэнд явж байхад нь таараад араас даган Өгөөмөр зах хүртэл явсан. Тэнд очингуут утсыг нь булааж аваад нөхөр лүү нь залгаж явдлынх нь  талаар хэлсэн. Намайг утас дээрэмдэх гэсэн хэмээн энэ  эмэгтэй цагдаад өргөдөл гаргасан байсан. Би зодуулсандаа гомдолтой байна, би энэ хүмүүсээс эмчилгээний зардлаа гаргуулж авна" гэжээ.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших