Олимпийн нээлтийн хамгийн секси эрээр Тонгагийн тугчиныг шалгаруулжээ
Нийтэлсэн: 2016-08-06 11:41:19
Монголын тугчин залуугийн дээл хамгийн гоё хувцсаар шалгарсан бол Тонга улсыг тугчин хагас нүцгэн эрийг хамгийн сексигээр тодруулсан байна. Булчинлаг биеэ гялалзтал нь тосолж нүүр дүүрэн инээмсэглэсэн энэ залууг хамгийн тачаангуй нь хэмээн Олимпийн нээлт үзсэн эмэгтэйчүүдийн ихэнхи нь баталжээ. Түүнийг Пита Николас Тауфатофуа гэдэг бөгөөд таэквондагийн төрөлд хүч үзэх аж. Олимпийн нээлтийн өмнө өөрийн цахим хуудсандаа "би нээлтийн үеэр гэнэтийн бэлэг бэлдсэн шүү" гэж бичсэн гэнэ. Тэр гэнэтийн бэлгээрээ олон сая эмэгтэйчүүдийн таашаалыг хүртсэн байна.
НУУЦ.мн