Нууц мэдээллийн уурхай

Аз жаргалдаа бялуурсан олон эхнэрт ТОП-6 эр…\гайхалтай\

Нийтэлсэн: 2016-08-04 08:23:29

Баруун болон Америкд олон эхнэртэй байхыг хуулиараа хориглосон ч тэнд ч гэсэн хоёроос илүү эхнэртэй эрчүүд ганц эхнэртэнгүүдийн атаархам аз жаргал хайр энхрийлэлд умбаж амьдардаг гэнэ.

 
Америкийн Нью-Жэрси мужийн 32 настай америк эр Пол Хассл нь Ванесса, Хазл, Лейди гэсэн гурван эхнэртэй.  Тэрээр 2006 онд 12 жил ханилсан анхны эхнэр Ванесса\голых нь\-гаасаа салаад сэтгэлээр нэлээд унасан гэнэ. Тэд гурван хүүхэдтэй болоод байсан аж. Гэсэн ч хоёр жилийн дараа Хазл Лэйди гэсэн хоёр ч эхнэртэй болоод авчээ. Удалгүй бүр ч гайхалтай явдал болж анхны эхнэр нь буцаж ирсэнээр ийнхүү гурван эхнэртэй болжээ.
 
Энэ тухай анхны эхнэр нь “намайг Полдоо буцаж очмоор байна гэж хэлэхэд Хазл Лейди хоёр баярласандаа уйлсан” гэжээ. Өдгөө хоорондоо насны зөрүүтэй энэ гурван бүсгүй нэг эрийг хуваан нэг дээвэр дор амьдарч байна. Гэр орны ажлаа ч хуваан хийдэг гэнэ.
 
 
Полын баталснаар эхнэрүүд нь гэр орны ажил, хүүхдүүдээсээ болж маргалддаг л болохоос харин хэрэлдэдгүй аж. “Бүх эхнэртээ ижил анхаарал тавихын тулд гурван өөр өнгөтэй гурван хувиарь гаргасан. Хувиарь гаргасны гол зорилго нь бүгдэд ижилхэн анхаарал халамж тавихад чиглэгдсэн. Сексийн тухайд л гэхэд сард би  гурван эхнэртэйгээ яг тэнцүү тоотой унтдаг” гэж Пол ярьжээ.
 
 
Жонатан Стейн
 
 
Калифорни мужийн Жонатан Стейн гэдэг энэ эр Мелинда Дани гэсэн хоёр эхнэртэй. Хуулиар олон эхнэрийг зөвшөөрөхгүй тул тэрээр эхнэрүүдтэйгээ албан бус хурим хийсэн. Эхнэрүүд нь  хоорондоо 35 хоногийн зөрүүтэй төрцгөөсөн.
 
 
“Хэдийгээр нийгэм харьцангуй чөлөөтэй байгаа ч бидэн шиг хүмүүс цөөнхөд тооцогдсон хэвээрээ л байна. Айлд нэг аав хоёр ээж байх нь гэр орны ажлаа  хийх, үр хүүхдээ өсгөх, эр нөхрөө хайрлан халамжилахад яг тохирдог” хэмээн хоёр эхнэр ам нэгтэй ярьжээ.
 
 
Альберт Акимов
 
 
Минскийн энэ беларусь залуу хоёр эхнэртэй байх нь гаж зүйл биш гэдгийг батлах гэж орчин тойрныхонтойгоо тэмцэлдсээр иржээ. Тэрээр 2013 онд нэг дор шаргал үст Ольга, хүрэн үст Наташатайгаа суусан гэнэ. Хоёр эхнэртэй түүнээс эцэг эх хамаатнууд нь харилцаагаа тасалж компани нь ажлаас нь  халжээ. Тэр гурав хоёр жил хөлсний байр хэсэн амьдарч явсаны дараа эхнэрүүд нь Альбертыг хаян одоцгоосон ч гандан бууршгүй эр ахин Ирина Наталья гэдэг хоёр эхнэртэй болжээ.
 
 
Геннадий Токарев
Оросын Воронеж мужийн Архангельское суурийн энэ эр тагтааны том аж ахуйтай ч бизнесмэн гэдгээрээ бус харин гурван эхнэртэй гэдгээрээ алдаршсан. Албан ёсны эхнэр нь хуулийн дагуу гэрлэсэн Марина ч цаана нь Аня Наталья гэдэг хоёр эхнэр бий.
 
 
Тэрээр анхны эхнэртэйгээ хамт амьдардаг ч яг хажууханд нь хоёр эхнэртээ тус тусад нь байшин барьж өгчээ. Гурван эхнэрийн таван хүүхдүүд нь хоорондоо маш эвтэй гэнэ. “Гол бэрхшээл бол хүмүүсийн хандлага л байдаг. Манай суурингийнхан маш хуучинсаг бас сүсэг ихтэй тул биднийг их гадуурхаж муулдаг. Генка маань шөнө орой авгай хүүхэн эргүүлж явахын оронд үнэнээ хэлээд биднийг бүгдийг нь цуглуулаад бас санхүүгээр тэтгэдэг. Одоо ийм нөхөр хаана ч байхгүй” гэж анхны эхнэр нь магтжээ.
 
 
Исрайл Ахмеднабиев
 
 
Энэ дагестан эр 34 насандаа дөрвөн эхнэр авч 16 хүүхэдтэй болчихсон байжээ. 2013 оноос олон эхнэр авах ёсыг сэргээх зорилгоор олон нийтийн ажил хийж байсан. Эхнэрүүд нь тусдаа байшинтай агаад Исрайл санхүүгээ бүрэн даадаг гэнэ. Вика гэдэг орос эмэгтэй түүнтэй суугаад лалын шажинд оржээ.
 
 
Түүний магтсанаар нөхөр нь эмэгтэй хүний хүслийг тааж биелүүлэхдээ гайхалтай гэнэ. Орос болон дагестан эхнэрүүдийнх нь хооронд зөрчилдөөн гардаг ч нөхөр нь үүнийг эрүүл  үзэгдэл, цэвэр өрсөлдөөн гэж үздэг.
 
 
Гэсэн ч Исрайлын гарем удаан тогтносонгүй. Олон эхнэртэй түүнийг Оросын тусгай албад Лалын улс бүлэглэлтэй холбоотой хэмээн хавчиж мөрдөж эхэлсэн тул дөрвөн эхнэр 16 хүүхдээ аваад Ойрхи Дорнод руу явжээ.
 
 
НУУЦ.мн
 
 
Нийт сэтгэгдэл: 2
  1. Штандартинфюрер ганбаатар /103.10.21.30/ 2017-03-07 19:12:52

    Би нэг ч эхнэргүй байхад зарим нь олон эхнэртэй байх гэж.Бурхан шударга бус хандах юм аа.

  2. Штандартинфюрер ганбаатар /103.10.21.30/ 2017-03-07 19:12:56

    Би нэг ч эхнэргүй байхад зарим нь олон эхнэртэй байх гэж.Бурхан шударга бус хандах юм аа.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших