Нууц мэдээллийн уурхай

Цалингүй цагдаагийнхан “бид та нарыг хамгаалж чадахгүй” гэсэн бичигтэй тамирчдыг угтжээ

Нийтэлсэн: 2016-08-04 02:45:49

Риогийн олимп Сочигийнхоос ч муу бэлтгэлтэй, зохион байгуулалт хамгаалалт муутай болж байгаа тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Үүний тод жишээ нь Риогийн нисэх буудалд болсон цагдаа нарын эсэргүүцэл гэнэ. Хэсэг цагдаа нар “Тамд тавтай морил. Цагдаа болон гал командынхны цалинг өгөөгүй тул Риод ирж байгаа хүмүүсийг бид хамгаалж чадахгүй” гэсэн бичиг барин тамирчдыг угтаж айдас болгоомжлол дэгдээсэн байна. Би-Би-Си агентлагийн мэдээлснээр Бразилийн Засгийн газар нь одоогийн байдлаар 860 сая долларын цалингүй өртэй байгаа аж. Цагдаа нарт цалинг нь өгөх нь байтугай, бичгийн цаас, ариун цэврийн хэрэгсэл зэрэг үйл ажиллагааны наад захын зардлыг нь санхүүжүүлж чадахгүй байгаа тул гэрээсээ ариун цэврийн цаас, бичгийн цаасыг авчирдаг болжээ. Өчигдөрхөн гэхэд Риогийн гудамжаар зугаалж явсан Шинэ Зеландын жиу-жицугийн тамирчин Жэйсон Лиг гэгээн цагаан өдөр дээрэмдсэн байна. Түүнийг цагдаагийн машинтай ирсэн цагдаагийн хувцас өмссөн хүмүүс зогсоон бичиг баримтын зөрчил нэрээр торгуулийн мөнгө нэхжээ. Жэйсонд бэлэн мөнгө байхгүй байсанд буу тулган машинд суулгаж ойролцоох АТМ-аас 20 мянган риал буюу 600 доллар хүчээр гаргуулж аваад хотын захад хаяад алга болсон гэнэ. 7-р сарын 29-нд Австралийн багийн хотхонд гал гарсан.  Байраа яаралтай орхиод гарсан тамирчдыг галыг унтраасны дараа буцан ирэхэд нотебуук, хувцас хунар зэргийг нь аль хэдийн авчихсан байсан гэнэ.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших