Нууц мэдээллийн уурхай

Дугаар андуурч өөр лүү нь залгасан эмгэнийг аварсан залуу олны талархлыг хүлээжээ

Нийтэлсэн: 2016-08-03 03:23:19

Metro.co.uk-д мэдээлснээр ванндаа унаж хүнд бэртсэн эмгэн дугаар андуурч өөр лүү нь залгахад яаралтай очин амийг нь аварсан залуу цахимд од болжээ. Лондонгийн "BMW"  машин зардаг нэгэн компанид ажилладаг 34 настай Данг Воунг руу нэгэн эмгэн залгаж тусламж гуйхад эхлээд ихэд гайхжээ. Гэтэл ванндаа халтирч унан бэртсэн эмгэн охин луугаа залгах гэж байгаад дугаар андуурч Данг руу холбогдсон байжээ. Ихэнхи хүмүүс энэ нөхцөлд дугаар андуурчээ гээд хаях байсан бол залуу тэгээгүй аж. “Настай эмэгтэй яг миний утас руу залгасан тул ресейпшин намайг шууд холбож өгсөн. Би яриаг нь сонсоод хэдий надад хандаагүй ч байдал аюултай болсоныг ойлгож юу ч гэсэн очоод үзье гэж шийдсэн. Ингээд хаягийг аваад гэр лүү нь явахад манай ажлаас нэлээд хол хоёр миль орчим зайд эмгэний гэр байсан” гэж Данг ярьжээ.  Гэрт нь ирээд хаалгыг нь тогшиход хэн ч гарч ирсэнгүй харин онгорхой байсан тул орсон гэнэ. “Намайг ороход эмгэн шокын байдалтай байсан. Нүүр нь цус болж ванных нь ус дүүрээд халиж асгарсан байсан. Би эмгэнийг өргөж унтлагын өрөөнд нь оруулж цусийг нь тогтоож боосон. Дараа нь хүүхдүүд рүү нь залгаж мөн түргэн дуудсан” гэжээ. Эмгэний ач охины ярьсанаар Данг жинхэнэ аврагч гэнэ. Хальтирч унан хүнд бэртсэн эмгэн хэдий дугаар андуурсан ч азаар сайн хүн лүү залгажээ. Хэрвээ Данг тоолгүй хаясан бол хүнд бэртсэн эмээ нь тусламж авч чадахгүй байсаар цус алдан амиа ч алдаж магадгүй байжээ. Мөн хүүхдүүд нь ээжээсээ хол суудаг тул ирэх гэсээр байтал цаг алдах байсан гэнэ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших