Нууц мэдээллийн уурхай

Цахимаар танилцсан эмэгтэйг нисэх буудалд 10 хоног хүлээгээд ухаан алдаж унажээ

Нийтэлсэн: 2016-08-03 02:56:12

CCTV мэдээлснээр цахимаар танилцсан хятад бүсгүйг орон нутгийн нисэх буудлын хүнд халуун орчинд 10 хоног хүлээсэн нидерланд эр ядарч туйлдан ухаан алдан унаж улмаар эмнэлэгт хүргэгдсэн байна. 41 настай Александр Питер Сирк нь Чжан гэдэг хятад эмэгтэйтэй хоёр сарын өмнө цахимаар танилцаж дотносжээ. Чжан нь 26 настай агаад явуулсан зургаас нь үзэхэд тун царайлаг нэгэн байсан гэнэ.

Залуухан ази хүүхэнд сэтгэл алдарсан нидерланд эр түүнтэй уулзахаар Хятадын төв нутагт орших Чанши муж руу нисэн иржээ. Түүнийг мужийн нисэх буудалд буухад угтахаар тохиролцсон бүсгүй нь ирсэнгүй. Өөр хүн ч угтаж аваагүй тул 10 гаруй хоног халуун орчинд тохь муутай буудалд хүлээжээ. Найз бүсгүй нь ирээгүй тул сэтгэл санаагаар ихэд унаж сүүлдээ цөхөрсөн гэнэ. Хэл нэвтрэлцэхгүйн дээр хоол унд нь ч таарсангүйд бие нь муудан суудал дээрээ ухаан алдан унажээ. Нисэх буудлынхан түргэн дуудсан байна. Харин хэвлэлийнхэн гадаад эрийг ухаан алдуулж унагасан хятад бүсгүйг сурсаар олж чадсан ч тэрээр сэтгүүлч нараас зугтжээ. Тэрээр санаатайгаар угтаж аваагүй гэнэ. Харин ч гадаад эртэй дотноссон тул гоо сайханы яаралтай мэс засалд орох болсоны улмаас нисэх буудалд очиж угтаж авч чадаагүй хэмээн найз нар нь ярьсан байна.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших