Нууц мэдээллийн уурхай

Ж.Батсуурь сайдын эхнэр 33 хоног хоригдсоны нөхөн төлбөрт нэхсэн 21 сая төгрөгөө авсан уу…

Нийтэлсэн: 2016-08-03 01:52:30

Олон нийтийг доргиосон “Цэвэр агаар” сангийн хэрэгт тухайн үед УИХ-ын ЭЗБХ-ны дарга өдгөө сайд болсон Ж.Батсуурийн эхнэр холбогдож 33 хоног цагдан хоригдсон. Гишүүний эхнэр МХЕГ-ын санхүүгийн хяналтын улсын байцаагчаар 20 гаруй жил ажиллажээ. Тэрээр 2012 оны 2-3 дугаар сард “Цэвэр агаар” сангийн 2011 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн баримтын шалгалт хийсэн. Энэ шалгалтаар 12 компанитай холбоотой 11,2 тэрбумын зөрчлийг илрүүлж 1.4 тэрбум төгрөгийн акт тогтоосон. “Цэвэр агаар” сангийн удирдах хүмүүс “Шар голын энерго”, “Шар голын энерго болд” гэдэг ижил нэртэй хоёр компанийг хөрөнгө мөнгө ашиглах зорилгоор байгууллагад улсын хөрөнгийг идэж ашигласан байдаг. Гэтэл 20 жил санхүүгийн байцаагч хийсэн гишүүний эхнэр нь хоёр компанийг Болд гэдэг захиралтай нэг компаний юм байна гэж “андуураад” бүх тооцоог нь “Шар голын энерго”-д холбогдуулан хийж акт тогтоожээ. Ингээд тус компанид хууль бусаар шилжүүлсэн 1,9 тэрбумыг илрүүлж буцаан төлүүлээд төлөгдөөгүй байсан 260 сая акт тавьж мөн маргаантай байсан 560 сая төгргөгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэнэ. Гэтэл гишүүнийг эхнэрийг албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн эрүү үүсгэж анхан шатны шүүхээс 1 жилийн тэнсэн өгсөн. Эн ялыг давж заалдах шатны шүүх баталсан бол УДШ хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Тэрээр сэжигтнээр тооцогдсон 2013 оны 8-р сарын 13-ны өдрөөс эхлэн Үндсэн хуульд заасан иргэнийхээ эрхийг хязгаарлуулж гадаад зорчих эрхээ хасуулжээ, байгаа газраасаа явахгүй байх үүрэгтэй болжээ. Улмаар 2014 оны 1-р сарын 10-ны өдрөөс эхлэн хууль бусаар цагдан хоригдсон гэнэ. Өөрийнх нь бичсэнээр “..ийнхүү хууль бусаар цагдан хоригдож байх хугацаанд Монголын бүхий л ард түмний баяр цагаан сарын шинийн нэгэн болж аав, ээж, ах дүү, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ мэндээ мэдэлцэн золгож, шинэлж чадалгүй хорих газарт хоригдон хилсээр цоожлогдон сунасан жадтай, сумалсан буутай, чанга хатуу харуул хяналтын дор шаналж зовж өнгөрөөсөн юм” гэсэн нь өрөвдөхгүй байхын аргагүй. Мөн ял шийтгүүлснийг нь Монголын бүх телевизүүд/MT,NTV,UB,TV-8,TV-9,C1/, сонин хэвлэлүүдээр /Өнөөдөр, Өдрийн сонин, Монголын үнэн/ гэх мэт цахим мэдээллээр мэдээлсэн тул “…Монголын бичиг үсэг мэддэг, хараагүй сонсголгүй хүмүүсээс бусад бүх хүнд цацагдсан ба түүгээр ч барахгүй зарим сонинуудаар интернетийн дэлгэцнээ тавигдсан учраас Монголд төдийгүй тив дэлхийн улс гүрнүүдийн иргэдэд гэмт хэрэгтэн гэж мэдээлэгдсэн юм” гэжээ. Ийнхүү гишүүний эхнэр дэлхийн хэмжээний “гэмт хэрэгтэн” болсон гэнэ. Үүнээс гадна ахин санхүүгийн хяналт шалгалтын ажлаа үргэлжлүүлэн хийвэл мөн л дээрх адилаар хилс хэрэгт буруутгагдан хоригдоно гэж айгаад дуртай ажлаасаа ч гарчээ. Ийнхүү өдгөө хэрэг нь хэрэгсэхгүй болсон тул хохирлоо төрөөс нэхэмжилжээ. Цагдан хоригдсон 33 хоног, хилс хэрэгт холбогдулан шалгуулсан 1 жил 2 сар 5 хоногоо оруулаад сэтгэл санааны хохироллд 50 сая, өмгөөллийн хөлсний 15 сая зэрэг нийт 66 сая төгрөг нэхжээ. Харин шүүх сайдын эхнэрийн хохирлыг 21 сая төгрөгөөр тогтоож байсан.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших