Бразилийн хар тамхины бароны камер нь 5 одтой буудлын өрөө шиг байжээ
Нийтэлсэн: 2016-08-01 07:52:39
.jpg)
Парагвайн прокурорын газар Такумба гэдэг чанга дэглэмийн хориход хоригдож байгаа Бразилийн хар тамхины барон Жарвис Шименес Паваны шорон доторхи таван одтой зочид буудал шиг болгосон камерийг нь илрүүлээд мэл гайхсан гэнэ.
.jpg)
.jpg)
Тэрхүү “камер” нь дээд зэргээр тохижуулсан хоёр өрөөнөөс бүрдэж байжээ. “Камерт” нь хавтгай дэлгэцтэй зурагт, гүйлтийн зам, бароны Бразили дахь эдлэнгээсээ авчруулсан хайртай уран зургууд, бренд тавилга эдлэл байжээ.
.jpg)
.jpg)
Мөн өндөр үнэтэй ван дүш байруулжээ. Түүнээс гадна прокуроруудын гайхлыг нь төрүүлсэн арван хүн суух урт уулзалтын ширээнд бразиль барон шоронгийн удирдлагуудыг хүлээн авч уулздаг гэж мэдүүлсэн гэнэ.
.jpg)
.jpg)
.jpg)
Бразиль барон “люкс-камер”-аа тохижуулахын 10 мянган доллар зарцуулсан агаад сар бүр камерийн “түрээсэнд” 600 доллар төлдөг байжээ.
.jpg)
.jpg)
Жарвис Шименес Паван нь өмнөд Америк даяар алдаршсан овгорын дээр мөнгийг цутгах шиг болдог тул шоронгийн дарга нар хүссэнээр нь тансаглуулдаг байжээ.
.jpg)
НУУЦ.мн
