Нууц мэдээллийн уурхай

Порно үзсэн хүүгээ ороолгосон эхийг шүүх торгож шийтгэжээ

Нийтэлсэн: 2016-08-01 05:30:01

Оросын Омск мужийн Таврическое суурингийн иргэн Токачева Н-г 1-р ангийн хүүгээ суран тэлээгээр ороолгож зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шүүх найман мянган рублиэр торгожээ. Өрх толгойлсон эмэгтэйн хүүдээ гар хүрэх болсон нь маш хүндэтгэх шалтгаантай хэмээн тэрээр мэдүүлжээ. Саяхан тэрээр хүүдээ дэлгц авч өгсөн агаад нэг хартал насанд хүрэгчдийн сайтад орчихсон юм үзэж байсан гэнэ. “Хүү дэлгэц дүүрэн хамаг юмаа дэлгэсэн хүүхний зургийг үзээд сууж байсан. 1-р ангийн хүүхэд ийм юм үзэж яаж болох билээ. Эхлээд би хэлж загнасан боловч дэлгэцээ өгөхгүй гэж уурласан. Сүүлдээ уур хүрээд суран тэлээгээр ороолгосон нь үнэн” гэжээ. Хүүгийн биед гарсан хөх няц гүвдрүүг багш нь  ажиглажээ. Багшийнхаа асуултанд зодуулсан шалтгаанаа нууж хэлсэн ч сургууль нь суурингийн захиргаа болон цагдаад хандсан байна. “Хэрэгтэн төмөр тольтой суран тэлээгээр насанд хүрээгүй, биеэ хамгаалж чадахгүй хүнийг олон удаа ороолгосноос биед нь гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Шүүх хурал дээр гэм буруугаа бүрэн хүлээсэн тул найман мянган рублиэр торгох шийтгэл оноосон” хэмээн тойргийн шүүхээс мэдээлжээ. Харин хүү Гүүглээр юм хайж яваад санамсаргүй том хүний сайт руу орчихсон гэж мэдүүлсэн гэнэ.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших