Нууц мэдээллийн уурхай

Машиных нь шилийг хагалсан хүний машины шилийг адилхан хагалаад бурууджээ

Нийтэлсэн: 2016-08-01 04:44:45

Саяхан Замын-Үүдэд нэгэн хөгжилтэй хэрэг гарчээ. Жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ламын гэгээн овогт Г.Б гэдэг эр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутагт автомашины төв зогсоол дээр иргэн Ц.Б-ын эзэмшлийн …. ДГО улсын дугаартай Тоёото Аллион маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг бахиар хагалж санаатай устгаж 220 мянган  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч болсон явдлын тухай “…2015 оны 7-р сарын үед Баярбат урд Эрээнд миний машины шилийг санамсаргүй байдлаар хагалсан. Эхлээд миний машины шилийг төлж өгнө гээд яваад байсан. Сүүлдээ төлж өгөхгүй гэсэн тэгэхээр нь цагдаа дээр очиж байсан. Тэр үед нь цагдаа та 2 эр хүмүүс байна, хоорондоо учраа олчих гэсэн. Бараг уулзаагүй хоёр гурван сар болж байгаад нэг таарахаар нь би миний машины шилийг төлж өгөөч гэхэд Баярбат чиний машины шилийг би ямар төлөх албатай биш, бүтэн шил төлж чадахгүй, талыг нь төлж өгье гэх мэтээр маргасан, улмаар “ би чамайг бүтэн нэг жил машины арын шил төлж өгөхийг хүлээлээ бүтнээр нь төлж чадахгүй бол би чиний машины арын шилийг адилхан хагалъя, тэгээд хоёулаа хэн хэнийнхээ машины шилийг өөр өөрсдөө янзлаад авчихъя” гэж хэлээд машинаасаа цэнхэр өнгийн бахь гаргаж ирээд автомашиных нь арын шилийг нь хагалсан…” гэжээ. Харин хохирогч “…Батбаатар над дээр ирээд “миний машины шилийг хэзээ төлж өгөх вэ” гэсэн. Тэгэхээр нь би машины шилийг чинь бүтнээр нь төлж чадахгүй тал мөнгийг нь авбал ав гэж хэлээд хоорондоо бага зэрэг маргалдсан. ... гэтэл “чиний машины арын шилийг адилхан хагалчихъя, тэгээд хоёулаа нэг нэгэндээ өргүй байя” гэсэн утгатай зүйлийг ярихаар нь “чи чаддаг юм бол хагалаарай, дараа нь чи өөрөө хариуцлагаа хүлээгээрэй” гэж хэлсэн. Удалгүй машинаасаа цэнхэр өнгийн бариултай бахь гаргаж ирээд миний машины арын шилийг түүгээрээ нэг удаа цохиж хагалсан. Гэмт хэргийн улмаас надад нийт 220 мянган төгрөгний хохирол учирсан....” гэжээ.

 
NUUTS.mn
 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших