ТНБД Д.Ганхуяг, О.Заяамандах нар жолоочдоо Дип-95-аас байр өгөөд гадаад томилолтоор “шагнажээ”
Манай сайт төрд жилд хоёр гурван тэрбум илүү төгрөгийн түрээсийн орлого оруулдаг “Дипломат 95 цогцолбор”-ийг ГХЯ болон ДББҮААГ-ын удирдлагууд хуулийн байгууллагаар шалгуулах ёстой үндэслэл аргаар хувьчилсан тухай мэдээлсэн. Энэ хувьчлалаас болж төр ихээхэн хэмжээний төсвийн орлого, үл хөдлөх хөрөнгөнөө алдсан бол олон жил шудрага ажилласан ажилчид нь байрны “шудрага” хувьчлалд гомдолтой хэвээрээ байна. Гол нь ДБҮААГ-д ажилд ороод 3-8-хан сар ажилласан сайд, ТНБД, дарга, Баттөрийн гэх хүмүүс хотын төвд 100-150 сая төгрөгөөр үнэлэгдэх байр аваад зогсохгүй гадаад томилолтоор давхар “шагнуулсан” нь 7-8 жил тасралтгүй ажиллаад байр бүүү хэл гадаадад томилогдож чадаагүй жолооч нарын хувьд дэндүү шудрага бус үзэгдэл гэдэг нь ойлгомжтой юм. Дип-95 цогцолбороос тус газар нь 20 байр авсан агаад хэн хэнд хэрхэн “шударгаар” хувиарласан нь одоо нэгэнт ил болжээ. ТНБД Д.Ганхуягийн ердөө наймхан сар ажилласан жолооч Б.С нь байр аваад мөн гадаад томилолт авчээ. Газрын дарга О.Заяамандах жолооч Д.Г-дээ байр гадаад томилолт зэргийг хувиарласан байна. Дэд дарга Сүхбалт нь “барьцан” жолоочоо хоосон хоцроосонгүй. Одоогоор ДБҮААГ нь Сангийн яаманд харьялагдаж байгаа гэдгээр сайд асан Б.Болор нь жолооч Ж.Б-дээ мөн л байр гадаад томилолт авч өгсөн тухай баримт яригдаж байна. Энэ мэтээр нэг хүнийг бүхэл бүтэн амьдралынх нь баталгаа болсон байр гадаад томилолтоор зэрэг “шагнаж” харин бусдыг нь хоосон хоцроож байгаад 8-20 жил ажиллачихсан жолооч нар асар их бухимдалтай байгаа аж.
Дарга нарын жолооч нь голдуу хамаатан садан нь буюу найз нөхөд нь байдаг гэдэг. Гадаад томилогдсон жолооч нар сардаа гурван сая төгрөг орчмын цалин авдаг агаад ирэхдээ байрны зээлний урьдчилгаа цуглуулсан байдаг. Гэтэл сайд ТНБД дарга нарын жолоочийг ийнхүү илтэд дээгүүр үзсэн нь хардлага сэрдлэгэ төрүүлж байна. Зарим бухимдсан жолооч нар жолоочоо гадаад томилолтонд оруулсаны шанд дараа нь байрыг нь өөрийн нэр дээрэ шилжүүлэн авах тохироо хийгдсэн хэмээн хардаж сууна. Мөн дарга нарын найз нөхөд гэж яригддаг хүмүүс байр авсан гэнэ.Ажилд ороод наймхан сар илүү болж байгаа менежер Б.Бадрах\даргын ангийн найз гэгддэг\ нь байр авсан бол гадаадад томилолттой байгаа Б.Эрдэнэдаваад байр өгчээ. Түүнийг О.Заяамандахын найз гэж жолооч нар нь ярьдаг. Менежер Б.Бадрах нь жолоочдоо бас байр авч өгчээ. Түүнээс гадна гадаадад томилолтоор ажиллаж байгаа З.Амгаланбаяр, Б.Энхбаяр нарт байр өгсөн нь бас л хэл ам дагуулсан байна. Д.Пүрэвсүрэн сайд болсоноор ГХЯ-нд ховдынхон давамгайлах болсон. Мөн дээр нь ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр яамнаас “салдаггүй” гэдэг. Одоо ч гэсэн бас л жолооч нь байр авсан тухай яригдаж байна. ДБҮААГ-ын менежер Б.Бадрах нь өмнө нь Ховд коллежид ажиллаж байсан. Ийнхүү ерөнхийлөгчийн нутгийнхан энд “элит давхрагыг” үүсгэжээ. Харин нэлээд итгэл найдвар тавьж байгаа шинэ сайд Ц.Мөнх-Оргил төрийн өмчийг эзэнгүйдүүлж хувьчилсан, байрны дийлэхийг өөр хоорондоо хуваан авсан энэхүү шудрага бус байдлыг зогсоож чадах эсхийг цаг хугацаа харуулах биз. Энэ бүх хуйвалдааны хохирогч нь шударгаар олон жил ажиллаад хоосон хоцорч байгаа жолооч нар бол хамгийн том хохирогч нь төсөвд ихээхэн орлого оруулдаг асар үнэтэй обьектоо зүгээр л алдчихсан төр юм. Дараагийн удаад сайд асан Д.Пүрэвсүрэн хамаатан-жолооч нараа хэрхэн гадаадад томилсон тухай хүргэнэ.