Нууц мэдээллийн уурхай

Дональд Трамт 40 сая доллароор авсан эдлэнгээ орос олигархид 100 саяар зарсанаа ярьжээ

Нийтэлсэн: 2016-07-29 02:24:27

Оросд талтай гэж яригддаг нэр дэвшигч тэрбумтан Дональд Трамп оросуудыг хөөрхөн дөнгөчихдөг байжээ. Гэхдээ тэдний өөрсдийгөө мундаг мөнгө ихтэй хэмээн харуулах дуртай сайрхуу зангийг нь ашигладаг гэнэ. Саяхан CNBC-д өгсөн ярицлагандаа тэрбумтэн эр ойворгон оросуудтай хэр ойр харилцаатай байснаа ийн өгүүлжээ. “…Миний оросуудтай хамгийн ойр харилцсан харилцаа бол нэгэн үл хөдлөх хөрөнгөний наймаа байсан юм. Энэ нь хоёр жилийн өмнө болсон явдал л даа. Би нэгэн дампуурсан бизнесмэний Палм-Бич дэх эдлэнг нь 40 сая доллароор худалдан авсан юм. Энэ хавьд үл хөдлөх хөрөнгө тун үнэтэй гэдгийг та бүгд мэдэх байх. Дараа нь би тэр эдлэнгээ бүхий л татвар хураамжийг нь шингээгээд 100 сая доллараар нэг оросд зарчихсан юм. Өөрөөр хэлбэл би эдлэнгээ зараад дээр нь үл хөдлөх хөрөнгө зарсаны бүх татвар хураамжаа худалдаж авсан хүнээрээ төлүүлчихсөн гэсэн үг” гэжээ. Трамп хэдийгээр “тэнэг” худалдан авагчийн нэрийг хэлээгүй боловч хэвлэлийнхэн хэн гэдгийг нь тодруулж чаджээ. Палм-Бичид 8000м2 талбайтай, 150 м урт далайн эрэгтэй эдлэнг Оросын олигархиДмитрый Рыболовлев худалдан авсан байжээ. Тэрээр Киприйн банкны хувьцааг эзэмшдэгээс гадна “Монако” хөлбөмөгийн багийн эзэн гэнэ. Мөн эхнэртэйгээ зургаан жил шүүхдэлцсэний эцэст 6.5 сая доллар төлөх нөхцөлтөйгээр салж байсан гэдгээрээ алдаршсан

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших