60 настай эр автобусны жолоочийг буугаар сүрдүүлжээ
Нийтэлсэн: 2016-07-29 02:01:34
Зайсангийн эцсийн буудалд автомашинтай хүн автобусны жолоочтой маргалдаж, улмаар буу гаргаж, айлган сүрдүүлсэн хэрэг өчигдөр гарчээ. “Зайсан-Хайлааст” чиглэлийн автобусаар зорчигч тээвэрлэж явах үед энэ хэрэг болсон байна. “Wrangler jeep” автомашин жолоодож явсан 59 настай З гэгч этгээд автобусны жолоочийг сүрдүүлж, Герман улсад үйлдвэрлэсэн “RG-800 CAL.8мм K” хийн гар буугаар далайжээ. Одоогоор энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
